Мельбурн хотод дайны эсрэг жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, олон арван хүн баривчлагджээ.

Австралийн хоёр дахь том хотод болсон цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэнгийн үеэр зарим жагсагч офицерууд руу чулуу, малын өтөг бууц, хүчилтэй лонх зэрэг шидсэн бол эсрэгээрээ офицерууд дайсагнасан олныг хяналтдаа оруулахын тулд дуу чимээ гаргагч тэсрэх бөмбөг, цочроох шүршигч ашигласан байна.

Ерөнхий сайд Энтони Албанез хүчирхийллийг буруушааж, Австраличууд эсэргүүцлийн жагсаал хийх эрхтэй боловч тайван замаар хийх хэрэгтэйг анхааруулав.

Албанез орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Батлан хамгаалах хэрэгслийг эсэргүүцэхдээ заавал цагдаагийн алба хаагчид руу юм шидээд байж болохгүй. Тэдэнд хүлээсэн үүрэг гэж бий, цагдаа нарт үргэлж хүндэтгэлтэй хандах ёстойгэж хэлсэн байна.

Эрх баригчдын мэдэгдсэнээр Олон улсын хуурай замын зэвсэг хэрэгслийн үзэсгэлэнг эсэргүүцсэн жагсаалд 1,200 орчим хүн оролцсон бөгөөд тэдний олонх нь Палестины туг барьж, Палестиныг дэмжсэн дуу дуулж байжээ. 

Олон нийтэд нээлттэй бус уг экспод 31 орны 1000 гаруй корпорац оролцож, дэлхийн олон орны цэрэг, батлан ​​хамгаалах, засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

Үзэсгэлэнгийн үеэр их буу, ачааны машин, хагас автомат зэвсгийг дэлгэн үзүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин эсэргүүцэгчид үзэсгэлэнд тавигдсан олон зэвсгийг Израилын цэргүүд Газын зурваст ашигласан гэж үзэж байгаа аж.

Виктория мужийн цагдаагийн ахлах комиссар Шейн Паттоны хэлснээр эмх замбараагүй байдлын үеэр бэртэж гэмтсэн 20 орчим цагдаа эмнэлгийн тусламж авсан байна. Лхагва гарагт нийт 39 хүнийг баривчилжээ. 

Комиссар Паттон дайны эсрэг, хүчирхийллийг эсэргүүцэж буй хүмүүс мөргөлдөөн өдөөж байгаа нь хоёр нүүртэй хүмүүсийн үйлдэл хэмээн шүүмжилсэн байна. 

Харин жагсагчидэнх тайвны төлөө жагсаал хийж буй олон нийтийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр түвшинд айж сандарч байна гэж офицеруудыг буруушаажээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр үзэсгэлэнг хамгаалахын тулд нэмэлт цагдаа дайчлахад ойролцоогоор 10 сая австрали доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Австрали, #Мельбурн, #мөргөлдөөн, #дайны эсрэг жагсаал, #зэвсгийн үзэсгэлэн,