SpaceX компанийн зөвхөн энгийн иргэдээс бүрдсэн анхны арилжааны нислэг мягмар гарагт Флорида дахь НАСА-ийн Кеннеди сансрын төвөөс хөөрлөө. 

“Polaris Dawn” нэртэй дөрвөн хүний ​​бүрэлдэхүүнтэй аялал Ван Аллены цацрагийн бүсийг зорьж байгаа бөгөөд хөөрөх үйл явцыг “X” платформоор шууд дамжуулсан байна.

Багийн бүрэлдэхүүнд 2021 оны есдүгээр сард Inspiration4 даалгавраар анх удаа сансарт гарсан Shift4 Payments санхүүгийн технологийн фирмийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жаред Исаакман болон түүний дотны найз АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисгэгч асан Скотт Потит, SpaceX-ийн инженерүүд Анна Менон, Сара Гиллис нар багтжээ.

SpaceX”-ийн “Crew Dragon” капсул нь 1966 онд НАСА-ийн Gemini 11 даалгавар 1,373 километрт хүрсэн амжилтыг давж, багийн гишүүдээ дэлхийн тойрог замд дээд амжилт тогтоосон өндөрт хүргэхээр төлөвлөсөн байна. Хэрэв амжилттай болбол Polaris Dawn тэрхүү дээд амжилтыг 32 километрээр ахиулна. 

Мөн 1972 онд дууссан НАСА-ийн Аполло хөтөлбөрөөс хойш хүн төрөлхтний хамгийн өндөрт ниссэн тохиолдол болох аж.

Түүнчлэн эмэгтэй хүний сансарт хамгийн хол зайд ниссэн нислэг болж магадгүй байна. 

Аяллын гурав дахь өдөр энгийн иргэдээс бүрдсэн багийнхан дэлхийгээс 700 км өндөрт даалгаврынхаа хамгийн чухал хэсэг болох түүхэн дэх анхны арилжааны сансрын алхалтыг хийх болно.

“Polaris Dawn” аялал нийт таван хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: CNN

#Crew Dragon, #SpaceX, #Polaris Dawn, #Falcon 9, #сансрын алхалт,