newswire

Хаитид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Өнгөрөгч бямба гарагт Хаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1941 болж, 9000 гаруй хүн бэртэж гэмтээд байна гэж тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.

“Наймдугаар сарын 17 -ны байдлаар Иргэний хамгаалалтын газарт 1941 хүн амиа алдсан талаарх мэдээлэл бүртгэгдсэн. Өмнөд мужид 1597, Гранд-Ансе мужид 205, Нипп мужид 137, Баруун-Хойд мужид хоёр хүн амиа алджээ” гэж тус газрын мэдээлэлд дурджээ.

Эрх баригчдын мэдээлж буйгаар, газар хөдлөлтийн улмаас 100 мянга гаруй байшин барилга бүрэн буюу хэсэгчлэн нурсан бөгөөд одоогоор аврагчид нурангин доороос хүмүүсийг эрэн хайсаар байна.

Бямба гаргийн өглөө Хаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь 125 мянга орчим хүн амтай Ле-Ке хотоос 40 км-ын зайд 10 км-ын гүнд байсан байна. Тус улсын Өмнөд, Гранд-Ансе, Нипп мужууд байгалийн гамшигт хамгийн их нэрвэгджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet