Австралийн эрх баригчид бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг харгалзан хүүхдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахыг хориглох хууль тогтоомж танилцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Энтони Албанезийн хэлснээр түүний зүүн төвийн засгийн газар ойрын саруудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчдийн насыг баталгаажуулах туршилтын хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон байна.

Би хүүхдүүдийг төхөөрөмжөөс холдож, хөл бөмбөгийн талбай, усан бассейн, теннисний талбай руу яваасай гэж хүсэж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгэмд хор хөнөөл учруулж байгааг бид мэднэ. Тиймээс бид хүүхдүүдийг бодит хүмүүстэй харилцаж, бодит туршлага хуримтлуулаасай гэж хүсэж байнагэж АлбанезABC телевизэд ярьжээ. 

Тэрээр хориг тавих насны хязгаарыг тодорхой хэлээгүй ч 14-16 насныхныг хориглож магадгүй гэж хэлсэн байна. 

Албанез цахим орчин дахь дээрэлхэлт хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаад, мөн хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохисгүй контент үзэх эрсдэл өндөр байгаад санааж зовж байгаагаа илэрхийлэв.

Долдугаар сард мөн Австралийн цахим аюулгүй байдлын зохицуулагч хүүхдүүдийг порнограф болон бусад зохисгүй материал үзэхээс сэргийлэхийн тулд интернэт үйлчилгээ эрхлэгчдийг арга хэмжээ авахыг шаардсан аж.

Австралиас гадна өөр бусад улс орнууд хүүхдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлахыг оролдож байгаа боловч виртуал хувийн сүлжээ зэрэг технологийн  болон хууль эрх зүйн сорилтууд засгийн газруудын хүчин чармайлтад саад болсоор байна.

Энэ бол дэлхий даяарх засгийн газруудын шийдвэрлэх гэж оролдож буй дэлхий нийтийн асуудал юм ... энэ нь энгийн зүйл биш бөгөөд амар хялбар зүйл биш, үгүй бол засгийн газрууд аль хэдийн хариу арга хэмжээ авах байсан гэж Албанез мэдэгдэлдээ өгүүлжээ. 

Эх сурвалж: Reuters

#Австрали, #олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,