Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улс цөмийн зэвсгийн нөөцийг “экспоненциалаар” нэмэгдүүлэхийн тулд цөмийн зэвсэг бүтээх бодлого баримталж байгаа тухай мэдэгджээ.  

Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлснээр Ким даваа гарагт Хойд Солонгос улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Мөн улс орны аюулгүй байдлын эрхийг хангахын тулд цөмийн хүчин чадлаа сайтар бэлдэж, ямар ч үед зохих ёсоор ашиглахад бэлэн байх ёстой гэж Ким цааш нь хэлжээ.

Түүнчлэн АНУ болон түүний дагалдагчд нараас ирж буй янз бүрийн аюул заналхийллийг даван туулахын тулд хүчирхэг цэргийн оролцоо шаардлагатай болохыг онцолсон байна.

Тэрээр АНУ тэргүүтэй цэргийн эвслийн тэлэлтээс болоод улс орон нь ноцтой аюул заналхийлэл”-тэй тулгарч байгаа бөгөөд энэ нь Хойд Солонгосыг цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд түлхэц болж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #цөмийн зэсвэг,