Уэльсийн гүнж Кэйт Миддлтон химийн эмчилгээ нь дууссан тухай даваа гарагт мэдэгджээ.

Кенсингтоны ордноос нийтэлсэн видео мессеждээ Кэйт энэ жил маш хүнд байсныг дурсаад, эмчилгээ нь дууссанаар тайвшралыг мэдэрч байгаагаа өгүүлсэн байна.

“Сүүлийн есөн сар манай гэр бүлийн хувьд маш хүнд байлаа. Бидний амьдрал хормын дотор өөрчлөгдөж, бид шуургатай, мэдэхгүй замыг туулах арга замыг олох хэрэгтэй болсон.”

Уэльсийн гүнж амьдралынхаа энэ үе шатыг ярвигтай, айдас төрүүлэм, урьдчилан тааварлашгүй гэж тодорхойлсон ч, урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй өөрийн эмзэг байдалтай нүүр тулж, бүх зүйлийг шинэ өнцгөөс харах боломжийг олгосонгэж хэлсэн байна.

Гуравдугаар сард хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэнээс хойш энэ жилийн ихэнх хугацаанд олны нүднээс хол байсан Кэйт энэ жил хэд хэдэн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ. Тэрээр арваннэгдүгээр сард болох Дурсгалын арга хэмжээ болон жил бүр болдог Зул сарын дууны концерт зэрэгт оролцох гэнэ.

Хэдийгээр химийн эмчилгээ нь дууссан ч бүрэн эдгэрээгүй бөгөөд цаашид удаан хугацаанд эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай хэвээр байгааг тэрээр бичлэгтээ хэлжээ. 

Миний эмчилгээ, бүрэн эдгэрэх зам урт бөгөөд би өдрөөс өдөрт алхам алхмаар урагшлах ёстой. 

Мөн хүнд хэцүү байсан ч туулсан зам нь түүнд итгэл найдвар, амьдралыг үнэлэх үнэлэмжийг нь өөрчилсөн болохыг хэлсэн байна.

Өдгөө 42 настай Кейт нэгдүгээр сард хэвлийн хөндийн хагалгаанд орсныхоо дараа хорт хавдар илэрсэн тухай мэдээлсэн бөгөөд түүнээс хойш химийн эмчилгээ хийлгэж байсан юм. 

Тэрээр зургадугаар сард Чарльз хааны төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг цэргийн жагсаалын үеэр Букингемийн ордны тагтан дээрээс олон нийттэй мэндчилсэн нь түүний энэ жил оролцсон анхны олон нийтийн арга хэмжээ байв.

Дараа нь долдугаар сард Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалыг үзсэн.

Эх сурвалж: BBC

#Их Британи, #Уэльсийн гүнж Кэйт Миддлтон, #химийн эмчилгээ,