“Wetland” (WELV) хэмээх хачигнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирус Хятадаас илэрсэн бөгөөд энэ вирус нь зарим тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг байна.

Өнгөрсөн долоо хоногт “The New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд өгүүлснээр 2019 оны зургадугаар сард 61 настай Жинжоу гэх өвчтөнөөс “WELV” анх илэрч байжээ.

Өвөр Монголын намгархаг газраар аялснаас таван өдрийн дараа өвчтөнд антибиотикт тэсвэртэй халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрсэн бөгөөд ДНХ, РНХ-ийн шинжилгээгээр өвчтөний цуснаас ортонаировирус бүлэгт хамаарах шинэ төрлийн вирусийг илрүүлсэн байна. Уг бүлэгт хачигт хазуулснаар эсвэл халдвартай хүний ​​ шингэнээр дамжин хүнд халдварладаг үхлийн аюултай Крым-Конгийн цусархаг халууралт багтдаг аж.

Вирусийг анх илрүүлсний дараа судлаачид нарийвчилсан судалгаа хийсэн бөгөөд Хятадын хойд хэсгийн бүс нутгаас бараг 14,600 хачиг цуглуулахад 2%-д нь “WELV”-ийн генетикийн материал илэрчээ. Мөн хонь, адуу, гахай, Өвөрбайгалийн зокор хэмээх мэрэгч амьтдаас уг вирус илэрсэн байна.

Түүнчлэн бүс нутгийн 640 ой хамгаалагчийн цусны дээжийг шинжлэхэд ​​12-т нь “WELV”-ийн эсрэгбие илэрч, хачигт хазуулсан өөр бусад өвчтөнүүдийн дунд 20 хүний вирусийн шинжилгээ эерэг гарсан байна.

Вирус илэрсэн хүмүүст халуурах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдгүүд нь хөнгөнөөс хүнд хүртэл илэрсэн бол нэг өвчтөний тархи, нугасны шингэнд цусны цагаан эс ихэссэний улмаас комд оржээ.

 4-15 өдрийн эмчилгээний дараа өвчтөнүүд бүгд эдгэрсэн ч хулганад хийсэн лабораторийн туршилтаар вирус нь үхлийн аюултай халдвар үүсгэж, мэдрэлийн системийг гэмтээж болзошгүйг судлаачид тогтоосон байна.

Эх сурвалж: Live Science

#хачиг, #ХЯтад, #wetland, #WELV, #вирус,