Ням гарагт Латвийн ерөнхийлөгч Оросын цэргийн дрон нутаг дэвсгэрт нь унасан болохыг мэдэгдээд, НАТО-ийн зүүн хилийн дагуу агаарын орон зайг зөрчих явдал ихсэж байгааг анхааруулав.
Нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ч одоо ЕХ болон НАТО-ийн гишүүн болсон Латви улс тусгаар тогтносныхоо дараа Москватай хурцадмал харилцаатай болсон бол 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд цөмрөн орсноос хойш харилцаа нь улам муудсан.
Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевич “Өчигдөр Оросын цэргийн дрон Латвийн зүүн хэсэгт осолдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж “X”-д мэдэгджээ.
“Бид холбоотнуудтайгаа нягт холбоотой байгаа. НАТО-ийн зүүн жигүүрт ийм тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул бид хамтдаа анхаарал хандуулах ёстой” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Латвийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлснээр дрон Беларусийн нутаг дэвсгэрээс тус улсын агаарын орон зайд нэвтэрч, Резекнед осолджээ.
“Энэ нөхцөл байдал нь Латвийн зүүн хилийг бэхжүүлэх, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадал, электрон дайны хүчин чадлыг хөгжүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Андрис Спрудс мэдэгдэв.
НАТО-ийн гишүүн Румын улс мөн ням гарагт хөрш Украины иргэний дэд бүтцийг онилсон Оросын дрон тус улсын агаарын орон зайд нэвтэрсэн талаар мэдээлсэн байна. Мөн Москвагийн “хууль бус халдлага”-аас үүдэлтэй “зөрчлийг” эрс буруушаажээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Польш улс Украиныг онилсон Оросын пуужин болон дрон агаарын орон зайд нь нэвтэрсэн тохиолдлыг мэдээлсэн.
Өнгөрсөн сарын сүүлээр мөн агаарын орон зайд нь нисдэг биет нэвтэрсэн талаар мэдэгдсэн ч дараа нь залруулга хийсэн билээ.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски НАТО-ийн эсэргүүцлийг үл харгалзан Украиныг онилсон Оросын пуужинг Польшийн агаарын орон зайд нэвтрэхээс өмнө устгах эрх Варшавт байх ёстой гэж үзэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Эх сурвалж: The Moscow Times

#онцолсон, #латви, #Румын, #Оросын нисгэгчгүй онгоц, #НАТО-ийн нутаг дэвсгэр,