АФГАНИСТАН

Афганистанд байдал муудаж байгаатай холбогдуулан Энэтхэг улс дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлнэ

Энэтхэг улс элчин сайд болон бусад бүх дипломат ажилтнуудаа Афганистанаас гаргахаар шийдсэн гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Гэхдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэхүү шийдвэр гарснаар Энэтхэгийн Афганистан дахь дипломат оролцоо түр зогсоох юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Энэтхэг рүү дүрвэх хүсэлтэй афган болон энэтхэг хүмүүсийн хувьд хүндрэл учруулж болзошгүй юм.

Гэвч нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа тул үүнийг зөв шийдвэр гэж гадаад хэргийн яам үзэж байна. Мөн хэчнээн тооны энгийн иргэн Афганистанд гацсан талаар тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд олон тооны энэтхэг хүмүүс тэднийг нүүлгэн шилжүүлэхийг Энэтхэгийн эрх баригчдаас гуйжээ.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нөхцөл байдлыг ажиглаж байгаагаа хэллээ. Тэрээр

“Кабул дахь нөхцөл байдлыг тасралтгүй хянаж байгаа. Энэтхэгт буцаж очихыг хүсэж буй хүмүүсийн айдсыг ойлгож байна. Бидэнд нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хамгийн том сорилт болоод байгаа. Бид энэ талаар холбоотнуудтай хэлэлцээ хийх болно” гэжээ.

Талибанчууд Афганистаныг бүрэн хяналтандаа авч, айх аюул байхгүй хэмээн амлаж байгаа ч талибанчуудын эдгээр амлалтад бүрэн итгэхэд эрт байна гэж шинжээчид үзсээр байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet