Шадар сайд


Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нар “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, төслийг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.28/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг \2026.09.28\ хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.17/ Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ние Вэнь Хуй, Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч Федулова Ольга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс чухал үүрэгтэйг онцоллоо.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.08.19/ аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа.
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын шуурхай хурлыг зохион байгууллаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “International Mathematics Competition”-ийн 26 дугаар олимпиадын нээлт өнөөдөр \2026.07.23\ Налайх дүүрэгт боллоо.
Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, холбогдох яамтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бүгд хуралдаанаар баталж,  уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм.
“Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-оос санаачлан Монголын төрт ёс, түүх, өв соёлыг шингээсэн “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын “Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж,  иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж ажиллаж байна. Дараах байдлаар мөн зохион байгуулна.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын зохион байгууллатын асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.
Цааш үзэх