“Dossier Center” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүлэг Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний гимнастикийн тамирчин асан Алина Кабаевагаас төрсөн хоёр хүү болох Иван Путин, бага Владимир Путин нарын амьдралыг сурвалжилснаа нийтэд дэлгэжээ.
Албан ёсны намтарт нь өгүүлснээр Владимир Путин анхны эхнэр Людмилагаас 2013 онд салсан бөгөөд тэд дундаасаа хоёр охинтой.
Харин 71 настай Путин болон 41 настай Кабаева нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуурхал 10 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй ба тэднийг хүүхэдтэй болсон гэж үздэг ч Кремль эдгээр мэдээллийг няцаасаар ирсэн.
Тэгвэл “Dossier” сурвалжилгынхаа явцад Путин, Кабаева нарын харилцаа 2008 оноос эхэлсэн байж магадгүй гэж дүгнэжээ. Хосууд 2015 оны хавар анхны хүү Иванаа Швейцарын Лугано хотын “Сант'Анна” амаржих газарт, хоёр дахь хүү Владимирийг 2019 оны хавар Москвад өлгийдөн авсан байна.
Путин том хүүгээ төрөхөд маш их баярлаж, “Ураа! Эцэст нь! Хүү төрлөө!” гэж хэлж байсан тухай Иван багш нар болон хамгаалалтын ажилтнуудадаа хэд хэдэн удаа ярьж байсныг “Dossier”-ын эх сурвалж хэлжээ.
Хоёр хүү нь Москвагаас баруун хойд зүгт орших Новгород муж дахь Валдай үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ерөнхийлөгчийн харшид бусдаас тусгаарлагдмал амьдардаг бөгөөд үе тэнгийн хүүхдүүдтэй бараг харьцдаггүй байна.
Гэхдээ тэд жил бүр гэр бүлээрээ Хар тэнгисийн Сочи хотын ойролцоох Путиний өргөө рүү аялж, зуны саруудад хөвгүүд ээжтэйгээ хамт дарвуулт завиар зугаалж, заримдаа Крым болон Сочи дахь Путиний эдлэнд цагийг өнгөрөөдөг аж.
Иван болон бага Владимир нарын хүмүүжүүлэгч, багш нарыг “English Nanny” вэб сайтаар дамжуулан ажилд авдаг байна. Хамгийн сүүлийн байдлаар Путиний гэр бүл хоёр хүүдээ англи хэлний багш авахаар хайж байжээ.
Багшид байрлах байр, ажлын тав хоног, сар бүр 7,700 еврогийн цалин амласан боловч байрнаас гарах хориотой, мөн ажилд авахаас өмнө эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах зэрэг шаардлагыг тавьсан байна. Эх сурвалжийн хэлснээр Путиний гэр бүл “нөхөрсөг” орон гэсэн тодорхойлолттой Өмнөд Африкаас багш хөлслөх сонирхолтой байжээ.
Оросын ерөнхийлөгч Зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн киног илүүд үздэг гэдгээ олон удаа хэлж байсан бол том хүү Иван нь “Disney”-н бүтээлүүдэд дуртай аж.
“Dossier” мөн хөвгүүдийг том хэмжээний “Lego” цуглуулгатай бөгөөд тоглоом, онлайн хичээлд ашигладаг хэд хэдэн “iPad”-тай болохыг нь хүртэл тогтоожээ.
Тэд Путиний гэр бүлд 2017 оноос хойш ажиллаж буй Босни улсын иргэн София Божич гэх эмэгтэйн хөгжмийн болон герман хэлний хичээлд хамрагддаг, хоёулаа усан сэлэлт, уран сайхны гимнастикаар хувийн дасгалжуулагчтай хичээллэдэг байна.
Иван хэд хэдэн уран сайхны гимнастикийн тэмцээнд оролцсон ч амжилт үзүүлж байгаагүй аж. Путиний ууган хүү мөн хоккейн спортоор хичээллэх сонирхолтой бөгөөд гэрийнхээ хоккейн талбайд аавтайгаа хамт тоглодог байна.
Эх сурвалж: The Moscow Times

#онцолсон, #Алина Кабаева, #Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, #Иван Путин, #бага Владимир Путин, #Dossier Center,