УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан Дэлхийн банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тусламж, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлж, цаашдын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан цаашид өвчнийг үүсгэж буй шалтгааныг арилгах, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, манай улсад оношилж, эмчлэхгүй өвчнийг бууруулах зэрэг үндсэн чиглэлийн дагуу ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн манай улсын газар зүйн онцлог, хүн амын тархмал байршлын онцлог байдалтай холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, иргэдийн амь насыг хамгаалахад дэлхийн жишигт нийцсэн яаралтай тусламжийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, яаралтай тусламжийн газрын тээврийг өргөжүүлж, агаарын тээврийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолж, үүнд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. 

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэв. Тэрээр Дэлхийн банкны зүгээс яаралтай тусламжийн үйлчилгээг өргөжүүлэн олон улсын жишигт нийцсэн үндэсний хөтөлбөрийг бий болгоход бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Дэлхийн банкны зүгээс 2025 оны 2 дугаар сард багтаан нийт 75 ширхэг туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг нийлүүлэх гэж буйг мэдээлж, энэ нь Монгол Улсад яаралтай үндэсний тогтолцоог бүрдүүлэх хамтын ажиллагааны эхлэл болохыг тодотгов.

#Дэлхийн Банк, #Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, #Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли,