АНУ Москваг ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх өргөн хүрээтэй кампанит ажил явуулж байна гэж буруутгаад, Кремльтэй холбоотой өргөн нэвтрүүлгийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, Оросын төрийн хэвлэл мэдээллийн удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Лхагва гарагт Хууль зүй, сангийн яам болон төрийн департмент сонгуульд хөндлөнгөөс оролцох үйл ажиллагаатай идэвхтэй тэмцэхээ хатуу мэдэгдсэн байна.
Ерөнхий прокурор Меррик Гарландын хэлснээр Оросын төрийн мэдлийн “RT” телевиз Теннесси мужийн нэгэн компанид “Оросын засгийн газрын далд мессеж бүхий контент бүтээж, АНУ-ын үзэгчдэд түгээх” зорилгоор 10 сая доллар төлсөн байжээ.
Байдены засаг захиргаа үүнтэй холбогдуулан “RT”-ийн Москвад амьдардаг хоёр менежер болох 31 настай Костантин Калашников, 27 настай Елена Афанасьева нарыг “Оросын талыг баримтлагч суртал ухуулга, ташаа мэдээлэл цацах” зорилгоор АНУ дахь контент бүтээгчдэд мөнгө төлсөн хэрэгт татсан байна.
АНУ-аас хориг арга хэмжээ авсан 10 хүний дунд “RT”-ийн ерөнхий редактор Маргарита Симоньян багтжээ.
Түүнчлэн Кремлийн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын визийг хязгаарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АНУ-ын тодорхой хүн ам зүй, бүс нутгийг чиглэсэн “хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн худал мэдээг сурталчлах” зорилгоор ашигладаг 32 интернет домайн нэрийг хураажээ.
Мөн “Россия сегодня” болон “РИА Новости”, “RT”, “ТВ-Новости”, “Руптли”, “Спутник” гэсэн таван охин компанийг “гадаадын төлөөлөгчийн газар” хэмээн тодорхойлсон байна. Ингэснээр тус байгууллагууд ажилтнуудынхаа мэдээллийг АНУ-ын засгийн газарт тайлагнах шаардлагатай болж байгаа юм.
Үүний зэрэгцээ, Оросын “Angry Hackers Did It” (RaHDit) групптэй холбоотой хакеруудын талаарх мэдээлэлд 10 сая долларын шагнал амласан байна.
Эх сурвалж: BBC

#RT, #АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, #Оросын хөндлөнгийн оролцоо,