ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн айлчлалын хүрээнд талууд ямар баримт бичгүүд үзэглэж, аль салбарт хамтын ажиллагааг түлхүү эрчимжүүлэхээр болсон тухай Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр: “Төр засгийн дээд түвшний айлчлал нь улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц өгдөг учраас энэхүү айлчлалыг үр дүнтэй байлгахын тулд нэлээд эртнээс төлөвлөж, бэлтгэлийг нь сайтар хангах тал дээр Засгийн газар хоорондын комиссын хоёр талын хэсэг шаргуу ажилласан. Нэн түрүүнд ОХУ-тай эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн яриа хэлэлцээг урагшлуулах, мөн “ДЦС-3”-ын өргөтгөлийг хийх ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэг цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах,  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-тай Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, мал аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнийг Евро-Азийн зах зээлд гаргах, мөн олон жил яригдсан төмөр замын шинэчлэлийн ажлуудыг урагшлуулах асуудлаар тодорхой санал санаачилгууд гарсан. Төрийн тэргүүнүүдийн түвшинд яригдсан дээрх асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, хэрэгжилтийг хангах томоохон зорилт бидний өмнө тавигдаж байна. Иймд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын үед Улаанбаатар хотноо хуралдуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө  гаргах болно” гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Шадар сайд С.Амарсайхан, #ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин,