АНУ Израилын өмнөд хэсэгт аравдугаар сарын 7-нд болсон халдлагатай холбогдуулан Хамасын дээд удирдагчдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа мягмар гарагт зарлалаа.
1,200 хүн, түүний дотор 40 гаруй иргэнийх нь амийг хөнөөсөн халдлагыг зохион байгуулсан хэрэгт АНУ зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Яхья Синвар болон өөр таван хүнийг буруутгасан байна.
“Бидний гомдолд дурдсанчлан, Ираны засгийн газраас авсан зэвсэг, улс төрийн дэмжлэг, санхүүжилт болон Хезболлагийн дэмжлэгтэйгээр эдгээр шүүгдэгчид Хамас бүлэглэлийн Израилыг устгах, энгийн иргэдийг хөнөөх оролдлогыг удирдан чиглүүлсэн” гэж Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдэлдээ дурджээ.
Гомдолд нэр нь дурдагдсан зургаан шүүгдэгчийн гурав нь аль хэдийн амь насаа алдсан. Амьд байгаа шүүгдэгч Синварыг Газад нуугдаж байгаа гэж үздэг бол Халед Мешаал нь Дохад байрлаж, тус бүлгийн диаспора албыг тэргүүлдэг, харин Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалтан болох Али Барака нь Ливанд байгаа.
Нас барсан шүүгдэгчдийн дунд өнгөрсөн долдугаар сард Тегеранд алагдсан Хамасын улс төрийн удирдагч асан Исмаил Хания, долдугаар сард агаарын довтолгооноос болж амиа алдсан цэргийн жигүүрийн дарга Мохаммед Дейф, болон гуравдугаар сард алагдсан цэргийн командлагчийн орлогч Марван Исса нар багтсан байна.
Иран Ханиягийн үхэлд Израилыг буруутгадаг ч Израилын албаныхан халдлагын хариуцлагыг хүлээгээгүй.
АНУ-ын прокурорууд хоёрдугаар сард эдгээр хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Ханияг баривчлах найдлагатайгаар гомдлоо нууцалж байсныг Хууль зүйн яамны ажилтан мэдэгдэв.
Тус яам Ханияг нас барсны дараа гомдлоо олон нийтэд ил болгохоор шийдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Хамас, #аравдугаар сарын 7-ны халдлага,