Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочулын тамгын газрын орлогч дарга асан Хятадын засгийн газрын төлөө ажилласан гэх хэргээр буруутгагджээ.

41 настай Линда Суныг Бээжингийн “захиалга, заавар, хүсэлтийн дагуу ажилласан” бөгөөд хариуд нь олон сая долларын хахууль болон тоглолтын тасалбар, аяллын урамшуулал, хоол хүнс, түүний дотор Хятадын засгийн газрын төлөөлөгчийн хувийн тогоочийн бэлтгэсэн Нанжин маягийн давсалсан нугасыг урамшуулал болгон авсан гэж холбооны яллах дүгнэлтэд өгүүлсэн байна.

Түүнийг нөхөр, хамтран шүүгдэгч Кристофер Хугийн хамт хууль бусаар олсон орлогоо үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн машин худалдаж авахад зарцуулсан болохыг прокурор мэдэгджээ.

Мягмар гарагт хосууд Бруклины холбооны шүүхэд дуудагдсан бөгөөд тэдэнд тулгасан хэрэгт буруугүй хэмээн мэдүүлсэн байна.

Бараг хоёр жилийн өмнө Хочулын ажлын алба “зохисгүй үйлдлийг нь нотлох баримтыг” илрүүлж, эрх баригчдад мэдэгдсэний дараа Сун ажлаасаа халагдсан аж.

Одоо тэрээр нөхөр Хугийн хамтаар Гадаадын төлөөлөгчийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, визний залилан, дөрвөн хууль бус цагаач авчирсан, мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутгагдаж байна.

Прокурорууд Суныг “Хятадын засгийн газрын нууц төлөөлөгчөөр” ажиллах хугацаандаа Тайваний засгийн газрын төлөөлөгчдийг Нью-Йоркийн албаны хүмүүстэй ярихад саад болсон, Хятадын албаныханд албан ёсны зөвшөөрөлгүйгээр АНУ-д ирэх урилга илгээсэн, Хятадын талаарх төрийн албан хаагчдын мессежийг өөрчилсөн, Хятадын төрийн албан хаагчийг Ковид-19-ийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний талаарх засгийн газрын гишүүдийн утсаар явуулсан зөвлөгөөнд нэмсэн гэж буруутгаж байгаа аж.

Холбооны мөрдөх товчооны захирлын үүрэг гүйцэтгэгч Кристи Кертис Суныг албан тушаалаа ашиглаж, Хятадыг далдуур сурталчлах зорилгоор “манай улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн” гэж мэдэгджээ.

Хятадад төрсөн АНУ-ын иргэн Сун нь 2012 оноос хойш тус мужийн гүйцэтгэх засаглал болон төрийн агентлагуудад өндөр албан тушаал хашиж эхэлсэн бөгөөд 2023 онд халагдахаасаа өмнө Хатагтай Хочулын тамгын газрын орлогч даргаар бараг нэг жил ажилласан байна.  Тэрээр мөн 2021 оны наймдугаар сард огцорсон Эндрю Куомогийн захиргаанд ажиллаж байжээ.

Эх сурвалж: BBC

#Хятадын төлөөлөгч, #Линда Сун, #Нью-Йорк муж,