COVID-19

“БНХАУ-ын зүгээс коронавирусийг амьтны гаралтай гэдэг дээр бат зогсож байгаа”

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны эхээр ковид-19 –ийн эх үүсвэрийг тогтоохоор Ухань хотод ажилласан боловч нэгдсэн дүгнэлтэд хүрч, эх үүсвэрийг нь эцэслэн тогтоож чадаагүй. 2021 оны долдугаар сард ДЭМБ-аас энэхүү судалгааны ажлын хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлэх саналыг БНХАУ-д тавьсан боловч БНХАУ-ын зүгээс энэ саналыг хүлээж авахаас татгалзаж, вирус лабораториос алдагдсан байх ямар ч боломжгүй гэж үзээд байгаа. Гэвч энэхүү таамгийг бодитой эсэхийг эцэслэн тогтоох ёстой, магадгүй БНХАУ бүс нутаг дахь бослого үймээнээ дарахын тулд санаатайгаар лабораториос вирус тараасан гэж үзэх ч хүмүүс байгаа юм байна.

Б.Уранчимэг – Судлаач: -Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНХАУ-ын хамтарсан баг энэ оны эхээр ковид-19 –ийн эх үүсвэрийг тогтоохоор Ухань хотод ажилласан боловч нэгдсэн дүгнэлтэд хүрч, эх үүсвэрийг нь эцэслэн тогтоож чадаагүй. Ерөнхийдөө нэг амьтнаас нөгөө амьтанд, тэндээсээ хүнд халдсан байх өндөр магадлалтай, Ухань хотын вирус судлалын институтиас вирус алдагдсан байх магадлал бараг байхгүй гэж мэдэгдэж байсан.  2021 оны долдугаар сард ДЭМБ-аас энэхүү судалгааны ажлын хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлэх саналыг БНХАУ-д тавьсан боловч БНХАУ-ын зүгээс энэ саналыг хүлээж авахаас эрс татгалзаад байгаа. Гэвч БНХАУ үнэхээр ковид-19 вирусыг лабораториос алдаагүй гэж үзэж байгаа юм бол үүнийгээ эцэслэн баталгаажуулах, ил тод байх нь зүй ёсны хэрэг гэж зарим судлаачид үзэж байгаа.

Д.Чулуунбат – Нийгэм судлаач: -Ер нь бол нэлээд сэжиг, таамгууд байгаа. Жишээлбэл Уханий вирус судлалын лаборатори нь Хунань захаас 40 орчим минутын зайд байрладаг. Энэ өвчин тахал дэгдэхээс өмнө 2019 оны арваннэгдүгээр сард энэ лабораторид ажиллаж байсан гурван ажилтан хүндээр өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан баримт ч байдаг. Үүний нарийвчилсан судалгааг хийе гэхээр БНХАУ-ын талаас эсэргүүцэж байгаа, судалгаа оруулахаас татгалзаж байгаа. БНХАУ-ын зүгээс коронавирусийг амьтны гаралтай гэдэг дээр зогсож байгаа.

Д.Чулуунбат – Нийгэм судлаач: -Ухань бол бослого, тэмцэл гарч байдаг газруудыг нэг. Хонгконгийн бослого үймээний дараа Уханьд мөн бослого гарсан. Үүнийг дарах, саармагжуулах зорилгоор зориуд лабораториос өвчин тарааж, тэр хавьд хөл хорио, улс төрийн дэглэм тогтоох замаар Хонгконгийн хөдөлгөөн бусад газарт халдварлахаас сэргийлсэн байх магадлалтай гэж бас ярьдаг, боддог хүмүүс мэр, сэр байдаг.

Мэдээллийн хамтрагч: А24 суваг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet