Даваа гарагт Венесуэлийн шүүх сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонзалесийг хуйвалдаан болон бусад гэмт хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасныг Ерөнхий прокурорын газар мэдэгджээ.
Венесуэлийн сөрөг хүчин болон Гонзалес долдугаар сард болсон сонгуульд Ерөнхийлөгч Николас Мадуро ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа.
Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хэдэн долоо хоногийн турш Гонзалес болон сөрөг хүчний бусад гишүүдийг шоронд хийхийг уриалсны эцэст Венесуэлийн шүүх ийнхүү шийдвэрээ гаргасан байна.
Барууны зарим улс орнууд болон НҮБ-ын шинжээчдийн зөвлөл гэх мэт олон улсын байгууллагууд мөн сонгуулийг ил тод болоогүй гэж үзэж, сонгуулийн дүнг олон нийтэд нийтлэхийг шаардаж, зарим нь сонгуулийн луйврыг илт буруушааж байна.
Шүүхийн шийдвэрийн дараа сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо “Тэд бодит байдлыг ойлгохгүй байна. Сонгогдсон ерөнхийлөгчийг заналхийлэх нь ард түмнийг эвлэлдэн нэгдэж, Эдмундо Гонзалесийг дэмжих дэмжлэгийг нэмэгдүүлэхээс цаашгүй” гэж “X”-ээр мэдэгджээ.
Венесуэлийн хууль тогтоомжийн дагуу 70-аас дээш насны хүмүүсийг шоронд хорих боломжгүй, харин гэрийн хорионд оруулах боломжтой аж. Гонзалесийн хувьд өнгөрсөн долоо хоногт 75 нас хүрсэн байна.
Ерөнхий прокурор Тарек Сааб мөн Мачадо болон сөрөг хүчний санал хураалтын цахим хуудасны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд сөрөг хүчний зүтгэлтнүүд болон эсэргүүцэгчдийг баривчлах ажиллагаа санал хураалтаас хойш хэдэн долоо хоног үргэлжилсээр байна.
Эсэргүүцлийн улмаас дор хаяж 27 хүн амиа алдаж, 2,400 орчим хүн баривчлагджээ.
Шүүхийн шийдвэр гарахын өмнө Байдены засаг захиргаа АНУ-аас зарласан хориг арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр Мадурогийн онгоцыг Доминикан улсад газардсаных нь дараа хураан авч, Флорида муж руу нисгэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл, #сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонзалес, #баривчлах шийдвэр,