Гэрэл зургийг MPA.mn
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Тэрбээр дараах хөтөлбөрийн дагуу ажиллах аж.
Есдүгээр сарын 3, Мягмар гараг
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно.
/Д.Сүхбаатарын талбай/
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
Нэг. Улс төрийн харилцаа |
|
Дипломат харилцаа тогтоосон огноо |
1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков |
Харилцааны түвшин
|
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа 2019 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон. 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан. 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Москвагийн тунхаглал”-д гарын үсэг зурж, стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон. 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан. Монгол Улс, ОХУ-ын олон улсын харилцаа, бүс нутгийн асуудлаар баримталдаг байр суурь ойр, хоёр орны хооронд шийдвэрлэгдээгүй улс төрийн асуудал байхгүй нь бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. |
Харилцан хийсэн гол айлчлалууд
|
Монголын талаас: 1993 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди (Аугаа эх орны дайны ялалтын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа эх орны дайны 65 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа эх орны дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2015 онд ОХУ-ын Уфа хотноо ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалт, БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар тус тус уулзалтууд хийсэн. 2017 онд Казахстаны Астана хотноо ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзалт хийсэн. 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсэн. 2018 оны БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт, Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт, Баку хотноо болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй тус тус уулзалт хийсэн. 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцсон. 2021 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад цахимаар оролцсон. 2021 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийв. 2022 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцов.
1994 онд УИХ-ын дарга Н.Багабанди, 1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж, 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2005 онд УИХ-ын дарга Н.Энхбаяр, 2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж (ОХУ-ын Эрхүү хотноо Байгалын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон), 2009 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, 2016 онд УИХ-ын дарга М.Энхболд, 2023 онд УИХ-ын дарга Г.Зандашатар,
1995 онд Ерөнхий сайд П.Жасрай, 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал, 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр, 2008 онд Ерөнхий сайд С.Баяр (ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын Краснокаменск хотод айлчлав), 2009 оны 01 дүгээр сард Ерөнхий сайд С.Баяр (ОХУ-ын Эрхүү мужид айлчлав), 2009 оны 03 дугаар сард Ерөнхий сайд С.Баяр, 2010 онд Ерөнхий сайд С.Батболд, 2014, 2015, 2017 онуудад ПОУЭЗЧУ-д Ерөнхий сайдын түвшинд тус тус оролцсон, 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийсэн, 2022 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцов.
1999 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа, 2001 онд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, 2007 онд Гадаад хэргийн сайд Н.Энхболд, 2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболд, 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, 2016 онд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон, 2017 оны 02 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, 2017 оны 08 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой Москва хотноо албан уулзалт хийсэн, 2018 оны 05 дугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 2020 оны 9 дүгээр сард Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, 2021 оны 6 дугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов.
Оросын талаас: 2000 онд Ерөнхийлөгч В.В.Путин, 2009 онд Ерөнхийлөгч Д.А.Медведев, 2014 онд Ерөнхийлөгч В.В.Путин (Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийсэн. (Халхын голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон).
2002 онд Засгийн газрын дарга М.М.Касьянов, 2006 онд Засгийн газрын дарга М.Е.Фрадков (Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2009 онд Засгийн газрын дарга В.В.Путин, 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Засгийн газрын дарга Д.А.Медведев оролцсон, 2018 онд Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев, 2021 онд Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, 2024 онд Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук.
1996 онд Төрийн Думын дарга Г.Н.Селезнёв, 2007 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, 2009 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов (Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон), 2011 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов (Ази, Номхон далайн Парламентын чуулга уулзалтад оролцсон), 2014 онд Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, 2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, 2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин (ЕАБХАБ-ын Олон улсын парламентын ассамблейн чуулганд оролцсон), 2021 онд Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, 2023 онд Төрийн думын орлогч дарга А.В.Гордеев, 2023 онд Төрийн Думын дарга В.В.Володин.
2004 онд Гадаад хэргийн сайд И.С.Иванов, 2006 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров, 2014 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров (Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хамт оролцсон), 2016 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров, 2022 оны 7 дугаар сард Гадаад хэргийн сайд С.В.Лавров. |
Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны механизмууд
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 25 дугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо болсон. ЗГХК-ын механизмууд: 1. Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комисс 2. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комисс 3. Эрчим хүчний ажлын хэсэг 4. Хөдөө аж ахуйн ажлын хэсэг 5. Аж үйлдвэрийн ажлын хэсэг 6. Газрын хэвлийн ашиглалтын ажлын хэсэг 7. “Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тохирох ажлын хэсэг 8. Монгол Улсын газар нутгийг зурагжуулах асуудлаарх ажлын хэсэг 9. Тээврийн ажлын хэсэг 10. Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх ажлын хэсэг 11. Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх холимог комисс 12. “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх холимог комисс 13. Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг 14. Барилга, нийтийн аж ахуйн асуудлаарх ажлыг хэсэг Бусад механизм: - Цэрэг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн хуралдаан, - Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт - ГХЯ-дын Бодлогын газрууд хоорондын зөвлөлдөх уулзалт. |
Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа |
|
Худалдааны харилцаа |
ОХУ-тай хийж буй худалдаа нь Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 12,3 гаруй хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ОХУ руу хийсэн экспорт 83,5 хувиар, импорт 34,6 хувиар тус тус өссөн байна. Сүүлийн 5 жилийн худалдааны байдал сая ам.доллараар: 2019 онд экспорт – 68.0; импорт – 1,720.0 нийт 1790.0; 2020 онд экспорт – 57.3; импорт – 1,400.0 нийт 1457.3; 2021 онд экспорт – 112.8; импорт – 1,960.5 нийт 2073.3; 2022 онд экспорт – 91,6; импорт – 2,611.4 нийт 2703.0; 2023 онд экспорт – 111,1; импорт – 2,386.2 нийт 2,497.3 долларт хүрч, худалдааны тэнцэл -2,2 тэрбум ам.доллар байна.
Монгол, Оросын худалдааны эргэлт 2024 оны 8 дугаар сарын байдлаар худалдааны нийт эргэлт 1,704.9 сая ам.доллар, үүнээс Монголын экспорт – 63.7 сая ам.доллар, импорт – 1,641.2 сая ам.доллартай тэнцсэн дүнтэй байна. Монгол Улсын худалдааны баланс -1,577.6 сая ам.долларын алдагдалтай байна.
Экспортын гол бүтээгдэхүүнд: зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс зэрэг орж байна. Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон зэрэг орж байна. |
Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц
|
2011–2022 онд ОХУ-аас хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 185.6 сая ам.доллар байсан нь манай улсад бүртгэгдсэн нийт хөрөнгө оруулалтын 1 орчим хувийг бүрдүүлсэн. 1990–2023 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай нийт 904 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. (Эх сурвалж: Монголбанкны статистик мэдээлэл). |
Зээл, тусламжийн тухай мэдээлэл
|
Хөдөө аж ахуйн салбарт: 2008 онд 100,000 тонн үр тариа нийлүүлсэн. 2009 онд 25 сая ам.долларын зээл өгөхөөр тохиролцсоноос 12 сая ам.долларын үрийн будаа, хөдөө аж ахуйн техник, 3,2 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан техникийн барааг нийлүүлсэн. 2010 онд ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путины гаргасан даалгавраар ОХУ-ын Засгийн газар 56,8 мянган тонн малын тэжээлийн үр болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламжаар манай улсад олгохоор болсны дагуу 50,8 мянган тонн буюу 14,5 сая ам.долларын арвай, 12 ширхэг ачааны машин нийлүүлсэн. 2011-2012 онд 375,0 сая рублийн тусламж үзүүлсний хүрээнд шүлхийн эсрэг 37,0 сая тун вакцин, 22 ширхэг ДУК машин нийлүүлсэн. 2017 онд 4,2 сая тун вакцин хүмүүнлэгийн тусламжаар авахаар тохиролцож, 2018 онд нийлүүлсэн. 2019 онд Дорнод аймгийн Халх гол сумын төвийг 8 сая еврогийн бүцалтгүй тусламжаар шинэчлэсэн. 2020 онд Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд явуулын био-лаборатори бэлэглэсэн. 2023-2024 оны зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-ын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж болгон 1,8 сая ам. доллартай тэнцэх 6500 тонн улаан буудай, 2000 тонн овъёос тус тус олгосон. 2024 оны 4 дүгээр сард ОХУ-д шар усны үер буусантай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Батлан хамгаалах салбарт: 2003 онд Цэргийн салбарт 2,5 сая ам.долларын зэвсэг техник нийлүүлсэн. 2004 онд байгуулсан Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2008-2015 онд ОХУ-аас манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлд зориулж 301,8 тэрбум төгрөг буюу 252,7 сая ам. Долларын өртөг бүхий тусламж үзүүлсэн. 2019 онд МИГ-29 байлдааны сөнөөгч онгоц 2 нэгж, бусад тоног төхөөрөмж нийт 200 гаруй тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. |
Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа |
|
Иргэд харилцан зорчиж буй тухай |
2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн. Статистик мэдээ: 2019 онд манай 344,267 иргэн ОХУ-д зорчиж, оросын 146,783 иргэн Монгол Улсад зорчсон байна. 2020 онд манай 48,401 иргэн ОХУ-д зорчиж, оросын 30,980 иргэн Монгол Улсад зорчсон байна. 2021 оны байдлаар манай 12,222 иргэн ОХУ-д зорчиж, оросын 14,231 иргэн Монгол Улсад зорчсон байна. 2022 оны байдлаар манай 54,435 иргэн ОХУ-д зорчиж, оросын 74,819 иргэн Монгол Улсад зорчсон байна. 2023 оны байдлаар манай 264,746 иргэн ОХУ-д зорчиж, оросын 219,966 иргэн Монгол Улсад зорчсон байна.
2024 оны 6 дугаар сарын байдлаар манай 147,333 иргэн ОХУ-д, оросын 96,434 иргэн Монгол Улсад зорчсон байна. |
|
1995 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамдууд гурван жил тутамд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022-2024 оны хөтөлбөрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н. Фальков нар гарын үсэг зурсан. Манай улсын иргэд ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын байгууллагуудад нэгдүгээрт, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хоёрдугаарт, яам, байгууллага хоорондын гэрээний дагуу ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр, гуравдугаарт, төлбөртэй буюу нэг талаас хувь хүн, байгууллага, нөгөө талаас ОХУ-ын боловсролын байгууллага хооронд байгуулсан гэрээгээр тус тус суралцаж байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд, тусгай дунд боловсролын сургуульд элсэн суралцах Монгол иргэдийн тоо тогтвортой өсөж байгаа болно. ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын оюутан залууст зориулан жил бүр 620 тэтгэлэг олгодог. 2018-2019 оны хичээлийн жилд 500, 2020-2021 оны хичээлийн жилд 550, 2022-2023 оны хичээлийн жилд 600 болж нэмэгдсэн. 2021-2022 оны хичээлийн жилд Монголоос ОХУ-ын 60 шахам хотын 220 гаруй их, дээд сургуульд ойролцоогоор 4000 орчим оюутан, сонсогч, аспирант суралцсан байна. Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 162 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид орос хэлний сургалтыг 2023.09.01-нээс эхлүүлсэн. |
Соёлын харилцаа
|
1995 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийн үндсэн дээр соёлын хамтын ажиллагаа хөгжиж байна. Соёлын харилцааг өргөтгөх, Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг авах зорилгоор ОХУ-ын иргэн А.С.Железняков, Б.У.Китинов, И.Р.Утямышев, Д.Г.Хрусталев, Д.Н.Султимов, С.В.Калмыков, Е.А.Кузьмин нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилон, ажиллуулж байна. Жил бүрийн 10-11 дүгээр саруудад Монгол, Оросын найрамдлын сарыг Улаанбаатар, Москва хотноо харилцан зохион байгуулдаг. 2022 онд 62 дахь удаагийн “Найрамдлын сар” –ыг зохион байгуулсан. Ялалтын баярын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнжид 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон. 2018 оны 06 дугаар сард болсон “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний үеэр “И.Моисеевын нэрэмжит академик чуулга”-Улаанбаатар хотноо тоглолт хийсэн. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш тэмдэглэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 4-5-нд Монгол, Оросын найрамдлын сар үеэр “Алан” эрдмийн бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга Улаанбаатар хотноо тоглолт хийсэн. 2021 оны 11 дүгээр сарын 11-13-нд Монгол Улсын Морин хуурын чуулга Санкт-Петрбург хотын Мариинский театр, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд тоглолт хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Соёлын яам, ОХУ-ын Соёлын яам хооронд 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Соёлын сайд Ч.Номин 2023 онд ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон “Олон улсын соёлын есдүгээр форум”-д оролцох үеэрээ ОХУ-ын улсын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзаж Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудал болон соёлын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. |
Батлан хамгаалах салбарын харилцаа |
Монгол Улсад цэрэг, техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүчинтэй хугацааг сунгах тухай Засгийн газар хоорондын Протоколд Улаанбаатар хотноо 2017 онд, хоёр орны БХЯ хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт 2018 онд тус тус гарын үсэг зурсан.
Монголын цэргийн алба хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон тусламжийн журмаар суралцуулах тухай Батлан хамгаалах яамд хоорондын 2006 оны хэлэлцээрийн дагуу 2016–2017 оны хичээлийн жилд манай сонсогчид 30 гаруй мэргэжлээр суралцаж байна.
Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулилтыгг “Дархан-1, 2, 3” нэртэйгээр, 2011 оноос “Сэлэнгэ-2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2021, 2022” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутагт ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай.
2018 оны 9 дүгээр сард ОХУ-д зохион байгуулагдсан “Восток-2018” цэргийн хээрийн сургуульд Монгол Улс өөрийн Зэвсэгт хүчнээс цэргийн нэг салаа болон ажиглагчдаа оролцуулсан.
2019 оны 8-9 дугаар сард Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэсэн. |
Хөдөө аж ахуйн салбарын харилцаа |
2009 оны “Улаанбаатарын тунхаглал”-д “Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, энэ салбарыг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн нэг гэж үзэж байна. Ерөнхийлөгч нар Монгол Улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах хамтарсан ажлыг түргэтгэн, хөдөө аж ахуйн хамтарсан үйлдвэрүүдийг байгуулахыг дэмжихээр тохиролцлоо” гэж туссан. Монголын малыг эрүүлжүүлэх Монгол, Оросын хамтарсан хөтөлбөрийг 2010 онд амжилттай хэрэгжүүлсэн. Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хэлбэрээр 2018 хэрэгжиж дууссан. |
Дөрөв. Харилцааны эрх зүйн үндсүүд |
|
Байгуулсан гол хэлэлцээрүүд |
Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг зохицуулж буй 110 шахам гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гол гэрээ, хэлэлцээрүүд: 1. Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК байгуулах тухай хэлэлцээр (1991 он) 2. Төлбөрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (1992 он), 3. Монгол Улс, ОХУ-ын нутгаар дамжин тээвэр хийж, далайд гарах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1992 он), 4. Цэрэг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын гэрээ (1993 он), 5. Байгаль орчны асуудлаар хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1994 он), 6. Хил орчмын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр (2000 он), 7.Татварын хуулийг хэрэгжүүлэх асуудлаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2001 он), 8. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (2004 он), 9. Нэг улсын иргэн нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2012 он), 10. “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”, “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай хэлэлцээр” (2014 он), 11. Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр (2014 он), 12. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ (2019) 16. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр (2019) 17. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2019) |

#онцолсон, #Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, #ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин,