Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Монгол улсад айлчлах гэж байгаа тухай Кремль өчигдөр мэдэгдсэн. 

Энэ нь Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргасан хэргээр гуравдугаар сард түүнийг баривчлах тушаал гаргаснаас хойш Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ)-ийн гишүүн оронд хийж буй анхны айлчлал юм.

Гишүүн орны хувьд Монгол улс нь Гаагийн шүүхийн шийдвэрийг дагах үүрэгтэй.

Гэсэн хэдий ч Монголын эрх баригчид Путинийг баривчилна гэдэгт санаа зовохгүй байгаагаа Кремль өнөөдөр мэдэгдэв. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан “Санаа зоволтгүй, бид Монголын нөхөдтэйгөө ярилцаж тохиролцсон” гэж мэдэгджээ.

Путиний айлчлалын өмнө Москва Улаанбаатартай баривчлах захирамжийн талаар ярилцсан эсэх талаар асуухад Песков “Айлчлалыг бүхий л талаар сайтар бэлтгэсэн” гэж хариулсан байна. 

Монгол улс ОУЭШ-ийг зохицуулах гэрээ болох Ромын дүрэмд гарын үсэг зурсан орнуудын нэг бөгөөд энэ нь шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг юм. 

Оросын эртний холбоотон Монгол улс Украины түрэмгийллийн асуудлаар төвийг сахисан байр суурь баримталдаг нь В.Путинийг саатуулах магадлал бага гэдгийг нь харуулж байна хэмээн “The Moscow Times” бичжээ.

Өнгөрсөн жил Ромын дүрэмд гарын үсэг зурсан Өмнөд Африкт БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болох үед Оросын удирдагчтай холбоотой ижил нөхцөл байдал үүсэж байв. Путин эцэст нь тус арга хэмжээнд оролцоогүй юм.

Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #Олон улсын эрүүгийн шүүх, #Монгол дахь айлчлал,