Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Халхын голын ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. 

Хэлэлцээний үеэр хоёр улсын удирдагчид Орос - Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлаар санал солилцон, хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн Владимир Путин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: kremlin.ru

#онцолсон, #Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, #ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин,