Пүрэв гарагт Шаншан хар салхины улмаас Японы баруун өмнөд зүгт хүчтэй салхи шуурч, аадар бороо орж, улмаар цахилгаан тасарч, агаарын тээврийн хөдөлгөөн тасалдаж, томоохон үйлдвэрүүд хаагдахад хүрсэн бөгөөд олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарчээ.
Одоогийн байдлаар гурван хүн амиа алдаж, олон хүн бэртэж гэмтсэн ба тус бүс нутагт тохиолдож байсан хамгийн хүчтэй шуурганы нэг байж магадгүй гэж эрх баригчид анхааруулж байна.
“Toyota” шуурганы улмаас дотоодын бүх үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосон бол “Nissan”, “Honda” болон хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Renesas”, “Tokyo Electron”, “Rohm” мөн зарим үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоожээ.
Цаг уурын агентлагийн мэдээлснээр 15:00 цагийн үед Нагасаки мужийн Унзэн хотын ойролцоо салхины хурд секундэд 50 метр (180 км/цаг)-т хүрсэн байна.
Үдээс хойш долоон мужийн 200,000 гаруй өрх эрчим хүчгүй болсныг Кюүшю арлын цахилгаан эрчим хүчний компани мэдэгдэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяшигийн мэдэгдсэнээр хар салхитай холбоотой ослоор гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болсон гэсэн бол гамшгаас хамгаалах агентлаг 45 хүн бэртсэн гэж мэдэгджээ.
Хар салхи ойрын хэдэн өдөр Кюүшюгийн орчимд эргэлдсэнийхээ дараа амралтын өдрүүдээр төв болон зүүн бүс нутаг, тэр дундаа нийслэл Токиог чиглэх төлөвтэй байгаа аж.
Улс даяар, гол төлөв Кюүшю арал, мөн Японы төв хэсгийн зарим бүс нутагт 5.2 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан байна.
“ANA Holdings”, “Japan Airlines” зэрэг агаарын тээврийн компаниуд 800 орчим нислэгээ цуцалсан бол Тээврийн яамнаас мэдээлснээр Кюүшю арлын олон хэсэгт галт тэрэг, автобус, гатлага онгоцны хөдөлгөөнийг түр зогсоожээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Япон, #Шаншан хар салхи, #Кюүшю арал,