Оросын “Вагнер” хөлсний бүлэглэл зөвхөн Африк болон Оросын холбоотон Беларусь улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дайчид нь Украины дайнд оролцоогүй болохыг даваа гарагт мэдэгдэв.
Украин ням гарагт Беларусь улсыг хилийн дагуу байрлуулсан Беларусийн тусгай хүчний цэргүүд болон “Вагнер”-ын хөлсний цэргүүдийг багтаасан хүчээ эргүүлэн татахыг уриалсан билээ.
Хариуд нь тус бүлэглэл дайчид нь зөвхөн Африк, Беларусь улсад ажиллаж байгааг мэдэгдсэн байна.
“Манай анги нэгтгэлүүд Оросын үндэсний гвардийн бүрэлдэхүүнд ч, Оросын Батлан хамгаалах яаманд ч, эсвэл өөр газарт ч байхгүй” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
“Одоогийн байдлаар Вагнер цэргийн тусгай ажиллагаанд оролцоогүй” гэж цааш нь хэлсэн байна.
Гэхдээ ирээдүйд нөхцөл байдал өөрчлөгдвөл мэдэгдэл хийхээ амлажээ.
“Вагнер” бүлэглэл Африкт, тухайлбал, Малид цэргийн хунтыг дэмжиж байгаа нь барууныхны санааг зовоогоод байгаа. Харин Украинд тус бүлэглэл Оросын дайны хүчин чармайлтын эхний хэсэгт, ялангуяа 2023 оны тавдугаар сард Украины Бахмут хотыг эзлэх хүнд тулалдаанд чухал үүрэгтэй оролцож байв.
Дараа сард нь бүлэглэлийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин Оросын батлан хамгаалах байгууллагын эсрэг бослого дэгдээсэн ч удалгүй өөрөө бууж өгсөн юм. Дараа нь тэрээр, бүлэглэлийн бусад өндөр албан тушаалтнуудын хамтаар 2023 оны наймдугаар сарын 23-нд онгоцны ослоор амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #цэргийн тусгай ажиллагаа, #Вагнер бүлэглэл,