Бразилын засгийн газар сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ган гачгийн улмаас Амазонд дэгдээд буй түймрийг унтраахын тулд 1,500 гал сөнөөгч дайчилсан байна.
2023 оны нэгдүгээр сард ерөнхийлөгч Лула да Силва засгийн эрхэнд гарснаас хойш ой мод устгал эрс багассан ч он гарснаас хойш 59,000 ойн түймэр гарсан нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
Гал түймрийн улирал эхлэхээс өмнө Порто Велхо хот утаагаар бүрхэгдэж, хотын 540,000 оршин суугчдын эрүүл мэнд эрсдэлд ороод байна.
Бразилын өөр нэг томоохон биом болох Пантанал хэдийнэ аймшигт түймэрт өртжээ. Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ой хээрийн түймэр гарах магадлал наад зах нь дөрөв дахин нэмэгдэж, эрчим нь 40%-иар илүү хүчтэй болоод байна.
Байгаль орчны сайд Марина Силва мөн ой хээрийн түймэрт хүний хүчин зүйлээс шалтгаалсан дэлхийн дулаарлыг буруутгав.
Лхагва гарагт Бразилын засгийн газар сүүлийн үед дэгдээд буй түймрийг унтраалгахаар 1,489 гал сөнөөгчийг дайчилснаа мэдэгджээ. Өнгөрсөн сард Бразилын хойд хэсэгт эхэлсэн ой хээрийн түймрийн талаас илүүг нь унтраасан эсвэл хяналтдаа оруулсан байна. Гэвч ес, аравдугаар сард гал түймрийн улирлын оргил үе байдаг тул нөхцөл байдал улам дордож магадгүй гэсэн болгоомжлол байсаар байна.
Бразилын арван муж түймэрт нэрвэгдсэн бөгөөд холбооны эрх баригчид Пара, Амапа, Рорайма, Рондониа, Акре мужийн захирагчдаас газар чөлөөлөхийн тулд гал тавихыг хориглох тогтоол гаргахыг хүсжээ.
Амазоны сав газарт сүүлийн хорин жилд тохиолдоогүй хамгийн хүнд ган болж байна. Долдугаар сард Ус, ариун цэврийн үндэсний агентлаг Мадейра болон Пурус голын эрэг дагуух усны хомсдол ноцтой хэмжээнд хүрснийг зарлажээ. Өнгөрсөн жилээс хойш олон бүс нутагт ер бусын бага хур тунадас орсны улмаас Солимоес болон Негро гэх томоохон гол 122 жилийн өмнө дээд амжилт тогтоосноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.
Эх сурвалж: The Guardian

#Бразил, #ой хээрийн түймэр, #Уур амьсгалын өөрчлөлт, #Амазон,