Энэ зууны эцэс гэхэд Европт халууны улмаас нас барах хүний тоо гурав дахин нэмэгдэж, Итали, Грек, Испани зэрэг өмнөд Европын орнуудад энэ тоо пропорциональ бусаар нэмэгдэж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.
Европт халуунаас илүү хүйтний улмаас олон хүн үхдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт нь эдгээр нас баралтыг бууруулж магадгүй гэж зарим хүмүүс үздэг. Гэвч “Lancet Public Health” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар цаг агаар дулаарах тусам хөгшин настай, эмзэг мэдрэмтгий хүмүүсийн дунд нас баралт аажмаар нэмэгдэж болзошгүйг тогтоожээ.
Хэрэв дэлхийн дулаарал гамшгийн хэмжээнд 3-4 хэмд хүрвэл нас баралт нь хүйтний нас баралтыг давна гэж судлаачид дүгнэсэн байна.
Цаг уурын өөрчлөлт, ялангуяа хэт халалт нь нийгмийн эрүүл мэндийн системд “урьд өмнө байгаагүй сорилт” авчирч болзошгүй гэж судлаачид эмээж байна.
Одоогийн байдлаар Европт халууны улмаас жилд 44,000 орчим хүн нас бардаг бол агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 3 хэмээр нэмэгдвэл энэ тоо 129,000-д хүрч болзошгүй гэж тооцоолжээ. Дэлхийн удирдагчид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих амлалтдаа хүрсэн байсан ч Европт жил бүр хүйтэн болон халуунд амиа алдах хүний тоо 407,000 байгаагаас 2100 онд 450,000 болж өсөх магадлалтайг судалгаагаар тогтоосон байна.
Хэт халууныг зулбалт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбосон судалгаанууд хийгдэж байсан бөгөөд дээрх тооцоололд энэ мэт шууд бус нас баралтуудыг оруулаагүй байна.
Түүнчлэн хэт халалт нь ургац алдах, ой хээрийн түймэр, чухал дэд бүтцийг сүйтгэх, эдийн засагт сөргөөр нөлөөлөх зэргээр хүмүүсийн амьдралд шууд бусаар нөлөөлөх болно.
Эрдэмтэд судалгаандаа зориулж 854 хотын мэдээллийг загварчилснаар дулааны улмаас Европын бүх хэсэгт нас баралт нэмэгдэх боловч Испани, Итали, Грек зэрэг өмнөд хэсэг, Францын зарим хэсэгт нас баралт хамгийн ихээр нэмэгдэнэ гэдгийг олж тогтоожээ.
Эх сурвалж: The Guardian

#европ, #Уур амьсгалын өөрчлөлт, #хэт халалт, #нас баралт,