ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японд ширүүн бороо орсны улмаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүслээ

“Японы баруун хэсэгт урьд өмнө байгаагүй их хэмжээний аадар бороо орж, үер, хөрсний нуралт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж тус улсын Цаг агаарын агентлаг мэдээллээ. Тиймээс бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Тохоку мужийн хойд хэсгээс өмнөд хэсэгт орших Кюүшу хүртэл нутгийн ихэнх нутгаар аадар бороо хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Нагасаки мужийн өмнөд хэсэгт орших Унзен хотод хоёр байшин хөрсний нуралтанд өртөж, 50 орчим насны нэг эмэгтэй нас барсан гэж орон нутгийн албаны хүн AFP агентлагт ярьжээ. Хамгийн их бороо Хирошима мужид орсон бөгөөд тэндээс дор хаяж 69,500 хүнийг албадан нүүлгэн шилжүүлэх тушаал гарган, үер усны аюулаас сэрэмжлүүлжээ. Дулаан уур амьсгал нь илүү их чийг агуулдаг. Мөн уур амьсгалын өөрчлөлт аадар бороо орох эрсдлийг нэмэгдүүлж байна гэж эрдэмтэд үзсэн байна.

Ташрамд, өнгөрсөн долдугаар сард орсон аадар борооны улмаас Атами хотод хөрсний нуралт үүсч, 21 хүн амиа алдсан юм. Мөн 2018 оны борооны улиралын үеэр Японы баруун хэсэгт үер болж 200 гаруй хүн нас барсан гашуун түүх бий.

Эх сурвалж: channelnewsasia.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet