Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2011 оноос хойш анх удаа Чеченьд айлчилж, тус улсын удирдагч Рамзан Кадыровтой уулзжээ.
Кремлийн гол холбоотон Кадыров Кремльд туслахын тулд Украин руу олон мянган дайчдаа илгээсэн бөгөөд Путин тавдугаар сард түүний урилгаар Чеченьд айлчлахаар төлөвлөж буйгаа мэдэгдэхдээ “Би энэ айлчлалыг хийхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж хэлж байв.
Путин Грозный хотод нисдэг тэрэгнээсээ бууж, Кадыров болон бусад албаны хүмүүстэй гар барин мэндчилж буйг харуулсан бичлэгийг “РИА Новости” болон Кадыров өөрийн сошиал хуудсанд нийтэлжээ.
Кадыровын мэдэгдсэнээр ерөнхийлөгчийн айлчлал шахуу хөтөлбөртэй байх гэнэ.
Путин мягмар гарагт Чеченьд хүрэлцэн ирэхээсээ өмнө Кабардино-Балкар, Хойд Осет зэрэг Хойд Кавказын өөр бүс нутагт айлчилжээ.
Хойд Осетид тэрээр 2004 оны Чечений босогчдын бүслэлтийн үеэр 330 гаруй хүн амиа алдсан Беслан сургуульд зочилж, дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Путин мөн хүүхдүүдээ алдсан ээжүүдтэй уулзаж, халдлага үйлдэгчдийг нь одоо Оросын Курск мужид тулалдаж буй украинчуудтай зүйрлэжээ.
Сүүлийн жилүүдэд Путин Чеченьд бараг айлчлаагүй ч тус бүс нутаг нь түүний улстөрийн карьерт чухал нөлөө үзүүлсэн газар юм.
Тэрээр 1999 онд Ерөнхий сайд байхдаа Чечений хоёрдугаар дайныг эхлүүлсэн нь түүний хүчирхэг нэр хүндийг тодорхойлж, Оросын ард түмний дунд нэр хүндтэй болоход нь тусалсан юм.
Путинд үнэнч Кадыров удаан хугацаанд үргэлжилсэн исламистуудын бослого, аливаа төрлийн эсэргүүцлийг дарахын тулд Чеченийг төмөр нударгаар удирдаж ирсэн бөгөөд Грозный хотыг сэргээн босгоход анхаарч ирсэн.
2004 онд түүний эцэг Ахмат Кадыров цэнгэлдэх хүрээлэнд болсон дэлбэрэлтэд амь насаа алдсаны дараа 2007 онд Путин Кадыровыг 30 настай байхад нь удирдагчаар томилж байв.
“Интерфакс” агентлаг мэдээлснээр мягмар гарагт Путин айлчлалаа Ахмат Кадыровын булшинд цэцэг өргөснөөр эхлүүлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#айлчлал, #Владимир Путин, #Чечень,