ДЭЛХИЙН МЭДЭЭ

Авлигын хэргээр ял авсан Самсунгийн өв залгамжлагч хугацаанаасаа өмнө суллагджээ

Самсунгийн удирдагч Ли Жэ Ён нь Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгчийг огцроход хүргэсэн авилгын гэмт хэрэгтэй холбоотойгоор яллагдсан бөгөөд ялын хугацаа дуусахаас нэг жилийн өмнө суллагджээ. Ли Жэ Ён орон нутгийн цагаар баасан гаригт өдрийн 10:00-д нийслэлийн ойролцоох Уиван шоронгоос суллагдсан бөгөөд олон зуун жагсагчид түүнийг суллахыг эсэргүүцэн шоронгийн гадаа цугласан байна.

53 настай Ли Жэ Ён нь 2015 онд Самсунгийн хоёр охин компанийг нэгтгэх ажилд засгийн газраас дэмжлэг авахын тулд корпорацийн хөрөнгөөс олон сая долларыг завшиж, Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэд хахууль өгсөн хэргээр 30 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 18 сарын хорих ялаа эдлээд байгаа нь энэ юм.

Томоохон авилгын асуудалтай холбогдсон энэ хэргийн улмаас улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, мөн өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэг шүүхэд татан, албан тушаалаас нь огцруулахад хүрсэн билээ. Пак Гын Хэ 2017 оноос хойш шоронд хоригдож байгаа бөгөөд 2039 он хүртэл ял эдлэх юм.

Ли Жэ Ёныг хувьцааны үнэ өөрчилсөн, 2015 оны компанийн нэгдэлтэй холбоотой аудитын зөрчил болон бусад санхүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан хэвээр байна. Түүний өмгөөлөгчид энэ хэргийг эрүүгийн гэмт хэрэг биш, харин бизнесийн ердийн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet