Израиль улс 50-60 насныханд вакцины III тунг хийж эхэлнэ

Израилийн Эрүүл мэндийн яамны шинжээчид пүрэв гарагт (наймдугаар сарын 12) 50-60 насныханд COVID-19 халдварын эсрэг вакцины III тунг хийж эхэлсэн байна. Дельта хувилбарын халдварын тархалтыг зогсоохын тулд тэд энэ арга хэмжээг авчээ.
Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт дархлаажуулалтын энэ аяныг эхлүүлэхийг үүрэг болгосон хэдий ч, тус улсын Эрүүл мэндийн яамны сайд хараахан батламжлаагүй байна. Үүнийг үл харгалзан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг томоохон газрууд Баасан гарагаас эхлэн 50-59 насныханыг Pfizer-BioNTech вакцины тунд хамлуулахаар төлөвлөжээ.
2020 оны сүүлчээр тус улс вакцинжуулалтын аяныг амжиллттай явуулж, нийт хүн амынхаа 60 хувийг Pfizer вакцины II тунд хамруусан юм. Үүний үр дүнд өдөр тутмын шинэ тохиолдлууд 2021 оны нэгдүгээр сард 10 мянгад хүрч байсан бол зургадугаар сар гэхэд нэг оронтой тоонд шилжсэн байна. Гэвч коронавирусийн дельта хувилбар дэлхий даяар тархсанаар Израильд шинэ халдварууд гарч, өнгөрсөн Даваа гарагт гэхэд л 5946 тохиолдол батлагджээ.
Эх сурвалж: channelnewsasia

Хариулах