Филиппин улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш анх удаа мпокс буюу сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэн болохыг тус улсын эрүүл мэндийн газар даваа гарагт мэдэгджээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өвчтөн болох 33 настай Филиппиний иргэн нь өөр улсад аялж байсан түүхгүй аж.
Одоогоор ямар хувилбар болохыг нь тогтоогоогүй, шинжилгээний хариу хүлээж байгааг яамны хэвлэлийн төлөөлөгч Альберт Доминго хэлэв.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад гарсан дэгдэлт хөрш орнуудад тархсаны дараа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өнгөрсөн лхагва гарагт эрүүл мэндийн онц байдал зарласан билээ.
Вирусийн шинэ хувилбар илүү амархан халдварладаг тул мэргэжилтнүүдийн санааг зовоогоод байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гарагт шинэ хувилбарын Африк тивээс гадна илэрсэн анхны тохиолдол Шведэд батлагдаж, баасан гарагт нь Пакистан Персийн булангийн орноос ирсэн хүнд сармагчны цэцэг өвчний вирус илэрсэн болохыг мэдэгдсэн. Пакистаны тохиолдол ямар хувилбар болох нь хараахан тодорхойгүй байна.
Филиппинд шинээр илэрсэн тохиолдол нь эрүүл мэндийн газраас илрүүлж, лабораториор баталгаажуулсан 10 дахь тохиолдол аж. Анхны тохиолдол нь 2022 оны долдугаар сард бүртгэгдсэн байна.
Филиппиний Эрүүл мэндийн яам мэдэгдэлдээ “Долоо хоног гаруйн өмнөөс халуурах шинж тэмдэг илэрч, дөрөв хоногийн дараа нүүр, нуруу, шилэн хүзүү, их бие, цавь, гарын алга, улны хэсэгт тууралт гарсан” гэж өгүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Сармагчны цэцэг өвчин, #Филиппин,