Вьетнамын шинэ удирдагч То Лам гадаад улс дахь анхны төрийн айлчлалаараа Хятадыг сонгожээ. Тэрээр өнөөдөр Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хэлэлцээр хийсэн байна.

Эрчим хүчний нөөцөөр баялаг Өмнөд Хятадын тэнгист үе үе хилийн мөргөлдөөн гардаг хэдий ч эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагаа сайн хөгжсөн, коммунист засаглалтай хоёр хөршийн харилцаа найрсаг хэвээр байгааг энэ уулзалт харууллаа.

Өнгөрсөн долоо хоногт То Лам анхны албан ёсны айлчлалаараа Хятадыг сонгосонд тус улсын эрх баригчид баяртай байгаагаа илэрхийлж, “хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна” хэмээн сайшаасан юм.

Лам ням гарагт Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу мужид хүрэлцэн ирснээр гурван өдрийн айлчлалаа эхлүүлжээ. Тэрээр айлчлалынхаа хугацаанд мөн Хятадын Ерөнхий сайд Ли Цян болон Хятадын бусад дээд албан тушаалтнуудтай уулзах гэнэ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Ши Жиньпин Вьетнамд айлчлах үеэр хоёр улс арав гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байв.

Хэлэлцээрийн талаар нарийн мэдээлэл ил болоогүй ч төмөр замын бүтээн байгуулалтыг өргөжүүлэх, олон салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах, мөн Өмнөд Хятадын тэнгист гарч буй гэнэтийн ослыг зохицуулахын тулд харилцаа холбоогоо сайжруулах зэрэг багтсан байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд хоёр орны хөлөг онгоцнуудтай холбоотой асуудал тогтмол гардаг. Тухайлбал, өнөөдөр өглөө Филиппиний 4410 дугаартай хөлөг онгоц Хятадын 21551 дугаартай хөлөг онгоцтой мөргөлдсөн хэрэг гарсан байна.

Мөн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дижитал эдийн засаг, ногоон хөгжил болон бусад салбарт хамтран ажиллахаа хамтарсан мэдэгдлийн үеэр онцлон тэмдэглэж байв.

Хятад, Вьетнам хоёр 1950 онд дипломат харилцаа тогтоож, 2008 онд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, таван жилийн дараа олон улсын болон бүс нутгийн анхаарал татсан асуудлуудыг хамруулахаар хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

#Вьетнам, #ХЯтад, #ши жиньпин, #гадаад айлчлал, #То Лам,