БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах Орны Улаан загалмайн байгууллага болон Монголын улаан загалмай нийгэмлэг 2019 оноос эхлэн хамтарч “Бүс ба зам – Гэрэлт аялал” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нүдний болор цайх эмгэгтэй ахмад настнуудад болор солих мэс заслыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан Загалмай Байгууллага, “Чао Жү” нүдний эмнэлгийн баг, Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран 2023 оноос үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Энэ хүрээнд мэс засалд орох ахмадуудын үзлэг өнөөдөр эхэлж байна.
2024 онд нийт 100 ахмад настанг энэхүү эмчилгээнд хамруулна гэж МУЗН-ээс мэдээллээ. 

#Монголын улаан загалмай нийгэмлэг, #Нүдний болор солих хагалгаа,