Мпокс буюу сармагчны цэцэг өвчний шинэ хувилбар илэрсний дараа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өвчний дэгдэлтийг дэлхийн хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай онц байдал хэмээн зарласан билээ.
Өнөөг хүртэл өвчний тархалт зөвхөн Африк тивд төвлөрч байсан бол Африк тивийн гадна илэрсэн анхны тохиолдол Швед улсад бүртгэгдсэн болохыг пүрэв гарагт дэлхийн эрүүл мэндийн ажилтнууд баталсан.
Тэгвэл өнөөдөр Пакистанд мпокс вирусийн халдвар авсан гурван өвчтөн илэрсэн болохыг тус улсын хойд хэсгийн Хайбер Пахтунхва мужийн эрүүл мэндийн газар мэдэгдсэн байна. Өвчтөнүүд бүгд Арабын Нэгдсэн Эмиратаас ирсэн хүмүүс бөгөөд одоогоор ямар хувилбараар өвчилсөн нь тодорхойгүй байна.
Мужийн эрүүл мэндийн газрын дарга Салим Ханы хэлснээр өвчтөнүүдийн хоёр нь сармагчны цэцэг өвчнөөр халдварласан болох нь батлагдсан бол гурав дахь өвчтөний сорьцыг нийслэл Исламабад дахь Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд баталгаажуулахаар илгээсэн гэв.
Мөн Пакистаны үндэсний эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч сэжигтэй нэг тохиолдол илэрсэн болохыг мэдэгдсэн байна.
Энэ удаагийн дэгдэлт 2023 оны нэгдүгээр сард Конгод анх дэгдсэнээс хойш тус улсад 27,000 тохиолдол бүртгэгдэж, 1,100 гаруй хүн нас барсны дийлэнх нь хүүхдүүд байна. Үүнээс хойш сармагчны цэцэг өвчин хөрш зэргэлдээ улсуудад тархаад байгаа билээ.
Сармагчны цэцэг өвчний үед арьсан дээр тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох, халуурах зэрэг томуу төст шинж тэмдэг илэрдэг бөгөөд ихэнх тохиолдолд хөнгөн байдаг ч хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ХДХВ-ийн халдвартай гэх мэт дархлаа султай хүмүүсийг үхэлд хүргэдэг байна.
Эх сурвалж: Reuters

#Африк, #дэмб, #Пакистан, #Сармагчны цэцэг өвчин,