Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө.
Барилга угсралтын ажил нь эхлээд буй Сүхбаатар сумын нутаг дахь 50 МВт-ын дулааны цахилгаан станц нь Түшиг сумын нутагт орших Хужиртын нүүрсний уурхайгаас нүүрсний хэрэглээгээ хангахаар тооцсон бөгөөд жилд 285.9 сая КВт цахилгаан эрчим хүч, 373.0 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлд нь туссан байна. Нийт 141.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий дулааны цахилгаан станцын эхний үе шат болох 25.0 МВт-ыг 2025 оны аравдугаар сард, хоёрдугаар блокийг 2026 оны гуравдугаар сард тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.