Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өнгөрсөн жил 2 их наяд доллароор өссөн бөгөөд энэ нь 2023 оныхоос гурав дахин хурдан буюу өдөрт 5.7 тэрбум доллароор өссөн гэсэн үг юм.
“Oxfam” байгууллагын тэгш бус байдлын талаарх “Takers Not Makers” тайланд өгүүлснээр дэлхий нийт арван жилийн дотор таван их наядтантай болох төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн жилийн судалгаагаар 10 жилийн дотор нэг их наядтан төрнө гэж таамаглаж байснаас нэмэгдсэн байна.
Харин Дэлхийн Банкнаас тооцооллоор ядуурлын шугамаас доогуур буюу өдөрт 6.85 ам.доллароор амь зогоодог хүмүүсийн тоо 1990 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 3.6 тэрбумд дөхөж байгаа нь өнөөгийн дэлхийн хүн амын 44%-тай тэнцэх тоо аж. Мөн 10 эмэгтэй тутмын нэг нь нэн ядуу буюу өдөрт 2.15 хүрэхгүй ам.доллароор амь зогоож байгаа нь нэн ядуу түвшинд амьдарч буй эрэгтэйчүүдээс 24.3 саяар өндөр байгааг тайланд өгүүлсэн байна.
Ядуурлын эсрэг хүчин чармайлт зогсонги байдалд орсон боловч тэгш бус байдлыг бууруулбал нэн ядуурлыг гурав дахин хурдан устгах боломжтой гэж “Oxfam” дүгнэжээ.
Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ өссөн нь тэрбумтнуудын хөрөнгө өсөхөд ихээхэн нөлөөлсөн ч үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн нь голчлон нөлөөлсөн байна.
Ингэснээр дэлхий даяар тэрбумтнуудын тоо өнгөрсөн онд 204-өөр нэмэгдэж, 2,769 болжээ. Тэдний нийт хөрөнгө 12 сарын дотор 13 их наядаас 15 их наяд доллар болж өссөн нь бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хоёр дахь том өсөлт аж.
Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө өдөрт дунджаар 100 сая доллароор өссөн бөгөөд тэд баялгийнхаа 99 хувийг нэг шөнийн дотор алдсан ч тэрбумтан хэвээр үлдэх тооцоо гарсан байна.
Тайланд өгүүлснээр хөрөнгийнх 60% нь өв залгамжлал, “танил тал, авлига”-аар олж авсан эсвэл монопол эрх мэдлээс гаралтай тул тэдний ихэнх нь баялаг бүтээгчид бус, харин баялгаа “олж авсан” хүмүүс байна.
Эх сурвалж: The Guardian

#Oxfam, #Takers Not Makers, #дэлхийн хөрөнгийн тайлан,