Өнөөдөр Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тангаргаа өргөх бөгөөд ёслолын өмнө дэлхийн хамгийн алдартай криптовалют болох “Bitcoin”-ы ханш шинэ дээд амжилт тогтоож, ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байна.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр криптовалютад ээлтэй байж, АНУ-ыг “дэлхийн крипто нийслэл” болгож, “Bitcoin’-ы нөөц” бүрдүүлэх амлалт өгч байв.
Тэгвэл түүнийг тангараг өргөхийн өмнө “Bitcoin”-ы ханш 4%-иар өсөж, Ази дахь арилжааны үеэр 109,071 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоожээ.
Трамп болон түүний эхнэр Меланиа нар тус тусдаа өөрийн криптовалютыг зах зээлд гаргасан нь мөн өсөлттэй байна.
Сүүлийн саруудад бусад валюттай харьцах ханш чангарч байсан ам.доллар өнөөдөр голлох мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг 0.3 хувиар суларчээ. Тухайлбал, фунт болон еврогийн ам.доллартай харьцах ханш 0.4%-иар өссөн байна.
Азид мөн хувьцааны ханш өсөж, Японы “Nikkei” 1.17%, Хонконгийн “Hang Seng” 1.8%-ийн өсөлт үзүүлжээ. Хятадад “Shanghai Composite” 0.08%-иар өссөн бол Шенжений бирж бараг 1%-иар өссөн байна.
Өнөөдөр АНУ-д Мартин Лютер Кингийн өдөр тохиож байгаатай холбоотойгоор тус улсын биржүүд хаалттай байгаа бөгөөд АНУ-ын санхүүгийн зах зээл энэ долоо хоногт нам гүмхэн байх төлөвтэй байна.
Эх сурвалж: The Guardian

#Bitcoin, #АНУ, #Доналд Трамп, #ам.доллар,