Бэртэж гэмтсэн цэргүүдийг фронт руу илгээхийнх нь өмнө зодож буй бичлэг цацагдсаны дараа Сибирийн Бүгд Найрамдах Тува улсын хууль сахиулагчид бичлэгт гарсан цэргийн цагдааг баривчилжээ.
Дайныг дэмжигч блоггер Оросын цэргийн цагдаагийн дүрэмт хувцастай нэгэн эр хоёр цэргийг бороохойгоор зодож, цахилгаан буу ашиглаж буйг харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Зодуулж буй цэргүүдийн нэг нь суга таягтай байгаа нь харагдаж байжээ.
Уг үйл явдал өнгөрсөн пүрэв гарагт Монголын хилийн ойролцоо, Москвагаас зүүн тийш 3,700 километрийн зайд орших Кызыл дахь цэргийн ангид болсон бөгөөд цэргүүдийг ямар шалтгаанаар зодсон нь тодорхойгүй байна. Цэргүүд эмнэлгээс гараад Украины фронт руу буцах ёстой байсан аж.
Тэгвэл өнөөдөр Цэргийн төв тойргийн зүгээс бичлэгт гарч буй цэргийн цагдааг баривчилсан болохыг мэдэгджээ. Түүнд ямар ял тулгаж байгаа нь хараахан тодорхойгүй байна.
Бичлэг цахим ертөнцөд тарсны дараа Тувагийн бүс нутгийн засаг захиргаа тус хэргийг “тусгай хяналт” дор шалгаж эхэлснээ мөн мэдэгдэв. Тухайн цэргийн цагдааг хэн болохыг олж тогтоосон бөгөөд хэргийн нөхцөл байдалд Оросын Эрүүгийн хуулийн дагуу дүгнэлт хийж, гэмт этгээдэд зохих шийтгэлийг нь оногдуулна гэжээ.
Тувагийн амбан захирагч асан, одоогийн Оросын Төрийн Думын доод танхимын дэд дарга Шолбан Кара-Ойл “Зөрчил гаргасан этгээдийг цэргийн дүрэм, шаардлагын дагуу бүрэн хэмжээгээр шийтгэнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Тува, #цэргийн цагдаа, #Украин дахь цэргийн тусгай ажиллагаа,