Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын инженерүүд өөрсдийн бүтээсэн ачаа тээврийн нисгэгчгүй онгоцоо туршжээ.

Төрийн санхүүжилттэй Сычуань Тэнгдэн Шинжлэх Ухааны Технологийн Инновацын Корпорацын бүтээсэн 2 тонны даацтай, хос хөдөлгүүрт ачааны дроныг ням гарагт баруун өмнөд Сычуань мужид анх удаа хөөргөсөн бөгөөд нислэг нь ойролцоогоор 20 минут үргэлжилсэн байна.

16,1 метр далавчтай, 4,6 метр өндөртэй дрон нь дэлхийн хамгийн алдартай хөнгөн нисэх онгоц болох дөрвөн хүний ​​суудалтай “Cessna 172” онгоцноос ялимгүй том аж.

Салбарын тэргүүлэгч Хятадын төрийн өмчит “Aviation Industry Corp” (AVIC) компани мөн ачаа тээврийн дроноо зургадугаар сард анх удаа туршсан байна. “HH-100” нь 700 кг даацтай, 520 км нислэгийн радиустай бол энэ жил туршилтын нислэг үйлдэхээр төлөвлөж буй “TP2000” гэх хамгийн том ачаа тээврийн дрон нь 2 тонны даацтай, “HH-100”-аас дөрөв дахин хол зайг туулах чадвартай байх гэнэ.

Харин хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч “SF Express”-ийн харьяа ачааны дрон үйлдвэрлэгч “Phoenix Wings” фирм нь тавдугаар сараас эхлэн “Fengzhou-90” дроноор арлын Хайнань мужаас өмнөд Гуандун руу шинэ жимс хүргэж эхэлсэн байна.

Ачааны дроноор хүргэлтийн хугацааг богиносгож, тээврийн зардлыг бууруулах боломжтойгоос гадна барилгажилт ихтэй хотуудын дээвэр гэх мэт орон зайг ашиглаж, ердийн нисэхийн байгууламжгүй газруудад хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлэх боломжтой гэж Хятадын салбарын мэргэжилтнүүд харж байгаа аж.

Хятад улс агаарын орон зайн хязгаарлалтаа сулруулж, “low altitude economy”-г хөгжүүлэхээр зорьж байгаатай холбогдуулан тээврийн компаниуд мөн нисгэгчтэй болон нисгэгчгүй агаарын такси үйлчилгээ үзүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Дөрөвдүгээр сард тус улсын нисэхийн захиргаа Гуанжоу хотод байрладаг “EHang Holdings” компанийн зорчигч тээврийн нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлд гэрчилгээ олгосон нь Хятадын хувьд зорчигч тээврийн дронд зөвшөөрөл олгосон анхны тохиолдол болсон юм.

Бямба гарагт мөн Жянсу мужийн Куншун хотоос Шанхайн Пудун нисэх онгоцны буудал руу нисэгчтэй арилжааны зориулалттай зорчигч тээврийн нисдэг тэрэг анх удаа нислэг үйлджээ. Нэг талын тийзний үнэ 1800 юань бөгөөд хот хооронд аялах хугацаа хэдэн цагаар хэмжигддэг байсныг 20 минут болгон бууруулах зорилготой байна. Наймдугаар сарын 18-нд нээгдэх уг маршрутаар жилд 30 мянга орчим зорчигч үйлчлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Шанхай хот цаашид нам өндрийн нислэгийг Хөх мөрний бэлчир дэх бусад хотууд руу өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хятадын засгийн газар энэ жилийн тайландаа нам өндрийн эдийн засгийг анх удаа өсөлтийн шинэ хөдөлгүүр гэж тодорхойлсон бөгөөд тус улсын агаарын тээврийн зохицуулагч 2030 он гэхэд салбарын үнэлгээг 2 их наяд юань буюу 279 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа аж. Энэ нь 2023 оныхоос дөрөв дахин өндөр дүн юм.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #low altitude economy, #нам өндрийн эдийн засаг, #ачаа тээврийн нисгэгчгүй онгоц, #агаарын такси,