Япон улс ойрын ирээдүйд “томоохон газар хөдлөлт” болох өндөр магадлалтай байгааг анх удаа анхаарууллаа.
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой сэрэмжлүүлгийг гаргасан бөгөөд хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөсөн ч нүүлгэн шилжүүлэлт шаардлагагүй гэсэн байна. Мөн анхааруулга нь хүчтэй газар хөдлөлт болох гэж байгаа гэсэн үг биш, харин магадлал ердийнхөөс өндөр байгааг тэмдэглэжээ.
Лхагва гарагт тус улсын өмнөд Кюүшю арлын ойролцоо 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч томоохон хохирол учраагүй.
Гэсэн ч газар хөдлөлтийн голомт нь Японы Номхон далайн эрэг дагуу сунан тогтсон газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Нанкай хотгорын захад байсан тул мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.
Тектоник хавтангийн зааг нь Японы төв хэсэгт орших Суруга булан болон өмнө зүгт Кюүшюгийн Хюганада тэнгисийн хооронд оршдог байна.
Нанкай хотгорт болсон өмнөх газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амь үрэгдэж байжээ. Ийм мега газар хөдлөлтүүд 90-200 жилд нэг удаа болдог бөгөөд хамгийн сүүлд 1946 онд болсон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын 30 жилийн хугацаанд 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80% байна. Хамгийн муугаар бодоход газар хөдлөлт болон дараа нь үүсэх цунамигийн улмаас 200,000 гаруй хүн амь үрэгдэж болзошгүй байгааг гэсэн тооцоо гарчээ.
Пүрэв гарагт зарласан сэрэмжлүүлэг нь хоёр түвшний сэрэмжлүүлгийн бага нь бөгөөд долоо хоногийн турш хүчинтэй байх гэнэ.
Японы Цаг уурын алба энэ хугацаанд иргэдийг сонор сэрэмжтэй байж, мөн аюултай нөхцөл байдалд хурдан нүүлгэн шилжүүлэх боломжгүй хүмүүсийг сайн дураараа нүүхийг зөвлөсөн байна.
Түүнчлэн нүүлгэн шилжүүлэх замын маршрутыг шалгаж, айл өрхүүдийг хангалттай хангамж нөөцлөхийг зөвлөжээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Япон, #газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг, #мега газар хөдлөлт,