COVID-19

117,000 тун “Pfizer” вакцин хүлээн авлаа 

Манай улс өчигдөр 117,000 тун “Pfizer” вакцин хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины нийт 822,510 тунг хүлээн аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын Элчин сайдын яам хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа юм. 

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet