Бээжин хотын цагдаагийн байгууллага Олимпын наадмын ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтын дараа олон нийтийн сүлжээнд Хятадын тамирчид, дасгалжуулагчдын нэр хүндэд халдсан эмэгтэйг баривчилжээ.

29 настай сэжигтэн нь “санаатайгаар худал мэдээлэл тарааж, бусдыг илт гүтгэсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн” гэж Дасин дүүргийн цагдаагийн газраас мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Баривчлагдсан эмэгтэй ямар сэтгэгдэл бичсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч хэргийг шалгаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Наймдугаар сарын 3-нд болсон тоглолтод Хятадын аварга Чэнь Мэн нь нутаг нэгт Сун Иншаг 4:2-оор буулган авсан юм.

Тоглолтын туршид Чэнийг оноо авах бүрд үзэгчид Суныг уухайлан дэмжиж, Чэнийг доромжилж байсан нь шууд дамжуулалтын үеэр сонсогдож байв.

Тоглолтын дараа олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үзэгчдийн гаргасан үйлдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, идэвхтэй шүүмжилсэн байна.

Үүнээс болоод Хятадын “Weibo” платформоос 12,000 гаруй нийтлэлийг устгаж, “хууль бус” сэтгэгдэл бичсэн 300 гаруй бүртгэлд хориг тавьжээ.

Парис 2024”-д оролцож буй Хятадын баг тамирчидтай холбоотой шуугиан үүгээр дуусахгүй.

Хятадын усан сэлэлтийн тамирчин Пан Жанле өөрийн эзэмшдэг 100 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн рекордыг эвдэж, эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиа сэлэлтийн төрөлд Хятадын баг 3 минут 27.46 секундээр түрүүлж, эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Жан Юфэй хүрэл медаль хүртсэний дараа хүмүүс олон нийтийн сүлжээгээр тэдэнд баяр хүргэж, бахархаж байгаагаа илэрхийлсээр байна. 

Үүнтэй зэрэгцэн, Токиогийн олимпын өмнө тус улсын усан сэлэлтийн тамирчдаас хориотой стероид илэрсэн ч Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) Хятадын багтай тохиролцож, тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн явдал сөхөгдөж, тус улсыг олны анхаарлын төвд авчраад байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Парис 2024,