Англи, Умард Ирландын зарим хэсэгт зургаа дахь өдрөө үргэлжилж буй цагаачлалын эсрэг жагсаалын үеэр нийгмийн хэв журам зөрчсөн, халдлага үйлдсэн үндэслэлээр 400 орчим хүн баривчлагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Саутпорт хотод гурван хүүхэд хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан бөгөөд халдлага үйлдэгчийг лалын шашинтай орогнол хүсэгч гэсэн худал цуурхал цахим ертөнцөд тарсны дараа цагаачлалын эсрэг жагсаал тус улсын хэд хэдэн хотод эхэлсэн юм.

Даваа гарагт эсэргүүцэгчид Плимут, Бирмингем, Белфаст, Бирмингем, Плимут хотод эмх замбараагүй байдал үүсгэж, лалын шашинтнуудтай мөргөлджээ.

Их Британи даяар өрнөж буй үймээн самууны улмаас олон арван цагдаа гэмтэж, үйлчилгээний байгууллагууд, байшин барилга, хувийн эд хөрөнгө сүйтгэгдсэн байна.

Мөн Саутпорт хотод болсон халдлагаас долоо хоногийн дараа олон хүн тэнд амь үрэгдсэн гурван охины дурсгалыг хүндэтгэхээр цугларчээ.

Зургаан настай Бэбэ Кинг, долоон настай Элси Дот Стэнкомб, есөн настай Алис Дасилва Агиар нар дуучин Тейлор Свифтийн сэдэвтэй бүжгийн сургалтад сууж байхдаа халдлагад өртөж амиа алдсан юм. Тэднээс гадна өөр 10 хүн хүнд шархадсан.

Тус улсын Ерөнхий сайд Кейр Стармер эмх замбараагүй байдалд хэт барууны үзэлтнүүдийг буруутгаж байгаа бөгөөд даваа гарагт хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хуулийг чангатгахаа амлав. 

Үймээн самууны үеэр хуул зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн зарим хүмүүсийн шүүх хурал ням гарагт Их Британи даяар эхэлсэн байна.

Даваа гарагт мөн Ливерпүүл хотод 14 настай хүү шүүхийн өмнө дуудагджээ. Тэрээр Ливерпүүл дэх залуучуудын шүүхийн өмнө гэм буруугаа хүлээсэн байна.

Үндэсний цагдаагийн газрын дарга нарын зөвлөлөөс мэдээлснээр үймээн самуун эхэлснээс хойш мягмар гараг хүртэл улсын хэмжээнд нийт 378 хүн баривчлагджээ.

Цагдаа нар хууль зөрчсөн хүмүүсийг илрүүлж, баривчлахаар цаг наргүй ажиллаж байгааг цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.

Стармер мөн цаашид үймээн самуун гарсан тохиолдолд “байнгын арми”-ийг дайчлахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Их Британи, #цагаачлалын эсрэг жагсаал,