АНУ эдийн засгийн уналтад орж болзошгүй гэсэн айдас түгшүүрийн улмаас даваа гарагт Уолл Стрит сүүлийн хоёр жилийн хугацаанд болсон хамгийн огцом уналтыг амслаа. 

Өдрийн эхэнд Америкийн тэргүүлэгч хувьцааны индексүүд болох S&P 5002022 оны есдүгээр сараас хойших хамгийн ихээр буюу 3%-иар унаж, 5,186.33 нэгжид хүрч, Dow Jones 2.6%-иар унаж, 38,704.06 нэгжид хүрч, Nasdaq Composite 3.4%-иар унаж, 16,200.08 нэгжид хүрсэн байна.

Гэсэн ч зах зээл дээр хэдэн сар үргэлжилсэн өсөлтийн дараа дээд амжилт тогтоогоод байсан эдгээр индексүүд оны эхэн үеийн ханшаас өндөр хэвээр байна. 

Даваа гарагийн олон улсын арилжааны хямрал Ази тивээс эхэлсэн бөгөөд Японы Nikkei 225индекс 1987 оны Хар Даваа гарагийн уналтаас хойших хамгийн муу үзүүлэлтийг үзүүлж 12.4%-иар унажээ. Европын зах зээлүүд ч үүнийг дагаж, Их Британийн FTSE 100 жил гаруйн хугацаан дахь нэг өдрийн хамгийн огцом уналтаа амссан байна.

Өнгөрсөн баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын ажил эрхлэлтийн тайлангаас болж тус улсын эдийн засгийн талаарх түгшүүр нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид үнэт цааснаас татгалзаж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн бололтой.

Уоррен Баффетын Berkshire Hathawayкомпани “Apple” компанид эзэмшиж байсан хувьцааныхаа талыг зарсан тухай мэдээ гарсны дараа технологийн аварга компанийн хувьцааны ханш хамгийн их уналтыг үзүүлжээ. 

Хиймэл оюун ухааны өсөлтөөс ашиг хүртэж буй Nvidia зэрэг компанийн хувьцаанууд сүүлийн өдрүүдэд мөн адил тааруу үзүүлэлттэй байна. 

Дээрх хоёр компани дээр Alphabet”, “Amazon”, Microsoft”, Meta Platforms, “Tesla”-г багтаасан Гайхамшигт долоогэгддэг технологийн компаниудын даваа гарагийн хувьцааны ханшийн уналт нийлбэр дүнгээр ойролцоогоор 800 тэрбум доллараар хэмжигдэнэ гэж LSEGтооцоолжээ.

Хоёр жилийн өмнө инфляц олон жилийн турш үзэгдээгүй өндөр түвшинд хүрэх үед АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид дэлхийн хамгийн том эдийн засгийг хөргөхийн тулд бодлогын хүүгээ сүүлийн хорин жилийн дээд хэмжээнд хүртэл өсгөх замаар мөнгөний бодлогоо чангатгаж байв.

Энэ удаад албаны хүмүүс бодлогын хүүгээ бууруулж, үнийн өсөлтийг хэвийн болгож, уналтаас зайлсхийх болов уу гэж хөрөнгө оруулагчид найдаж байна. 

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #АНУ-ын эдийн засаг, #дэлхийн хөрөнгийн зах зээл,

0 / 1000