2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн Израил руу хийсэн гэнэтийн дайралтад НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг (UNRWA)-ийн есөн ажилтан оролцсон гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан болохыг НҮБ даваа гарагт мэдэгдэв.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак “Эдгээр есөн хүнийг аравдугаар сарын 7-ны халдлагад оролцсон гэж дүгнэхэд хангалттай нотлох баримт байсан” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
НҮБ-ын Дотоод хяналтын алба “UNRWA”-ийн 19 ажилтныг халдлагад оролцсон байж болзошгүй гэж үзэж шалгалтын ажиллагаа явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна. Өдгөө эдгээр хүмүүсийн хоёр нь нас баржээ.
Халдлагад оролцсон нь батлагдсан есөн хүнийг ажлаас нь халсан бөгөөд бусад ажилтнуудыг цаашид хэрхэх талаар шийдвэр гараагүй байгаа аж.
Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр халдлагад оролцсон гэх есөн хүн бүгд эрэгтэй байжээ. Гэвч тэднийг халдлагад ямар үүрэгтэй оролцсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Аравдугаар сарын 7-ны өдөр болсон Хамасын халдлагад “UNRWA”-ийн 12 ажилтныг оролцсон гэж Израил өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэний дараа НҮБ мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Гурав, дөрөвдүгээр сард дахин долоон ажилтныг НҮБ шалгаж эхэлсэн байдаг.
Мөрдөн байцаалтын явцад “UNRWA”-ийн бусад ажилтнуудыг халдлагад оролцсон эсэхийг батлах хангалттай нотлох баримт олдоогүй аж.
Израил мөн гуравдугаар сард “UNRWA”-ын 450 гаруй ажилтныг террорист бүлэглэлийн дайчид хэмээн буруутгаж байв. “UNRWA” нь бүс нутагт нийт 32,000 ажилтантай, үүнээс 13,000 нь Газын зурваст байдаг.
Харин “UNWRA” Израилын эрх баригчдыг тус улсад хоригдож байгаад суллагдсан зарим ажилтныг нь тус агентлагийг Хамастай холбоотой, аравдугаар сарын 7-ны халдлагад оролцсон гэж худал мэдүүлэхийг шаардсан болохыг мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Хамас, #UNRWA, #НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг,