Өнгөрсөн сард Бангладешт төрийн албаны ажлын байрны квотын системийг эсэргүүцэж эхэлсэн оюутны хөдөлгөөн засгийн газрын эсрэг өргөн хүрээний эсэргүүцэл болон хувираад байгаа.

Амралтын өдрүүдэд жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 90 орчим хүн амиа алдаж, олон зун хүн бэртэж гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр мөн нийслэл Дака хотын хэд хэдэн газарт мөргөлдөөн гарч, хүний амь эрсэдсэн тухай мэдээллүүд гарч байна. 

Түүнчлэн олон мянган жагсагч Ганабхабан буюу Ерөнхий сайд Шейх Хасинагийн албан ёсны ордон руу дайран оржээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 400,000 орчим жагсагч гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж байна гэж мэдээлсэн ч энэ тоог одоогоор батлах боломжгүй юм.

Тус улсыг 15 жил удирдаж буй Ерөнхий сайд Хасина жагсагчдын шаардлагыг үл тоомсорлож ирсэн ч эцэст нь албан тушаалаасаа огцорсон байна.

Өдгөө 76 настай тэрээр аюулгүй байдлын үүднээс эгчийнхээ хамтаар Бангладешийг орхин ниссэн бөгөөд Энэтхэгийн Агартала хотыг зорьж байгаа нь тодорхой болжээ. 

Эх сурвалж: BBC

#Бангладеш, #засгийн газрын эсрэг жагсаал, #Ерөнхий сайд Шейх Хасина,