Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Америкт үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцнуудын эхний багцыг хүлээн авснаа батлав.
“Украинд F-16 ирсэн. Бид үүнийг хийсэн” гэж Зеленьский нэр нь үл мэдэгдэх агаарын баазад болсон ёслолын үеэр хэлсэн байна.
“F-16” нь Зөвлөлтийн үеийн хуучин тийрэлтэт онгоцнуудад тулгуурладаг Украины нисэх хүчний чадавхыг нэмэгдүүлэх нь гарцаагүй юм.
Зеленьский ирэх саруудад илүү олон онгоц хүлээн авна гэж найдаж байгаагаа хэлсэн ч Украинд хангалттай тооны бэлтгэгдсэн нисгэгч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр эхний ээлжинд хэдэн онгоц ирсэн эсвэл Дани, Нидерланд, АНУ-ын алиных нь илгээмж байсныг тодорхой хэлээгүй ч холбоотнуудадаа сөнөөгч онгоц илгээсэнд нь онцгойлон талархал илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны наймдугаар сард Европын орнуудад Украин руу сөнөөгч онгоц илгээх зөвшөөрөл өгснөөс хойш НАТО-ийн орнууд 65 орчим “F-16” онгоц өгөхөө амласан байна.
“F-16”-г анх 1978 онд танилцуулж байсан ба барууны олон орон насжилт өндөртэй сөнөөгч онгоцнуудаа тэтгэвэрт нь гаргаж, АНУ-д үйлдвэрлэсэн 2015 оны “F-35”-аар солихоор төлөвлөж байгаа.
Украины хүчин “F-16” онгоцнуудыг “Patriot”, “Nasams” зэрэг баруунаас нийлүүлсэн цөөн тооны газар-агаар ангиллын пуужингийн системтэй хослуулан ашиглах боломжтой.
Пуужин, бөмбөг тээвэрлэх хүчин чадалтай “F-16” онгоцнуудаар эзлэгдсэн нутаг дэвсгэрийн гүнд, магадгүй Оросын хилийн ойролцоох бай руу илүү их цохилт өгөх боломжийг онолын хувьд тус улсын агаарын хүчинд олгох юм.
Үүнийг мөн Оросын “glide” бөмбөгнөөс хамгаалахад ашиглаж болно. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд Оросын хүчин 3,000 орчим ийм бөмбөгийг Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоцноос хаясан байна.
Хэрэв Украин “F-16” онгоцнуудаа хамгаалж чадвал Оросын нисэх онгоцыг Украины хуурай замын хүчийг ийм бөмбөгөөр онилж чадахгүй болтол нь түлхэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Володимир Зеленьский, #УКраин, #F-16 сөнөөгч онгоц,