Антарктидын мөсөн бүрхүүлийн ихэнх хэсгийг хамарсан газрын температур сүүлийн нэг сарын хугацаанд хэвийн хэмжээнээс дунджаар 10 хэмээр нэмэгдэж дээд амжилт тогтооход ойрхон ирсэн байна.

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст өвлийн улирал болж байгаа бөгөөд хуурай газрын температур тэгээс доогуур хэвээр байгаа ч зарим газарт хүлээгдэж байснаас 28 хэмээр өндөр температур бүртгэгдсэн байна.

Агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр давж, дэлхийн бөмбөрцөг сүүлийн 12 сарын турш дээд амжилт тогтоосон дулааныг туулсан нь үүнд нөлөөлсөн бололтой.

“MetDesk”-ийн цаг агаарын урьдчилсан мэдээний захирал Майкл Дюксын хэлснээр хүний ​​хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт туйлын бүс нутагт хамгийн хүчтэй нөлөөлөх болно гэж эртнээс таамаглаж ирсэн бөгөөд “энэ бол үүний төгс жишээ” гэж тодорхойлов.

Цаг уурын чиг хандлагыг зөвхөн нэг сараар тодорхойлж болохгүй ч энэ нь таамаглалтай яг таарч байна.”

“Berkeley Earth”-ийн судлаач Зеке Хаусфатер Антарктидын хэт халалт нь “сүүлийн долоо хоногт дэлхийн температурын огцом өсөлтөд хамгийн том түлхэц болсон нь гарцаагүй” гэж үзэж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус бүс нутаг хоёр дахь удаагаа температурын өсөлттэй тулгарч байгаа нь энэ бөгөөд хамгийн сүүлд буюу 2022 оны гуравдугаар сард 39 хэмд хүрч халах үед Ромын хэмжээтэй мөсөн бүрхүүл нурж байжээ.

Долдугаар сард Антарктидад агаарын температур нэмэгдсэн нь Эль Нино үзэгдэл болон температурын ерөнхий өсөлттэй холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Эдгээрийн нөлөөгөөр туйлын эргүүлэг суларч, температурыг өсөхөд хүргэсэн байж магадгүй гэж Далай, агаар мандлын үндэсний албаны эрдэмтэн Эми Батлер “Washington Post”  сонинд ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

#Антарктид, #Уур амьсгалын өөрчлөлт,