Хүйтэн дайнаас хойших Орос, АНУ-ын хооронд хийгдсэн хамгийн том хоригдол солилцоогоор “Wall Street” сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершкович тэргүүтэй 16 хүн суллагджээ.
Орост хоригдож байсан гадаадын хэд хэдэн иргэн, Оросын олон тооны улс төрийн хоригдлыг багтаасан солилцоо пүрэв гарагт Анкарагийн нисэх онгоцны буудалд болсон байна.
Харин Орос руу буцсан хүмүүсийн дунд Берлинд амьдарч байсан Чечений дүрвэгчийг хөнөөсөн хэргээр 2019 оноос хойш Германы шоронд хоригдож буй Вадим Красиков багтжээ. Мөн Норвеги, Словени улсад баривчлагдсан Оросын хэд хэдэн тагнуул, АНУ-д эрүүгийн хэрэгт татагдсан Оросын иргэд суллагдсан байна.
Владимир Путин Оросын хоригдлуудыг Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд биечлэн угтан авчээ. Красиковыг гэрээнд оролцуулахын тулд өөрийн биеэр лоббидож ирсэн Путин түүнийг онгоцноос буух үед нь тэвэрсэн байна. Тэрээр мөн 2022 онд Польшид баривчлагдсан ГРУ-ын тагнуул Павел Рубцовын гэр бүлд цэцгийн баглаа гардуулжээ.
Тэрээр буцаж ирсэн Оросын хоригдлуудад Кремль “та нарын тухай нэг минут ч мартаагүй” гэж хэлээд, цэргийн алба хаасан хүмүүст төрийн шагнал гардуулна гэж мэдэгдэв.
Орос, Беларусийн шоронгоос нийт 16 хүн суллагдаж, найман орос иргэн нутагтаа буцсан байна. Словенийн шоронд хоригдож буй Оросын хоёр иргэний хүүхдүүдийг мөн Орос руу явуулжээ.
Гершковичоос гадна АНУ-ын тэнгисийн цэрэг асан Пол Уилан, АНУ-Оросын иргэн, сэтгүүлч Алсу Курмашева, Оросын сөрөг хүчний улс төрч Илья Яшин, Британи-Оросын улстөрч Владимир Кара-Мурза, Алексей Навальныйн байгууллагад зохицуулагчаар ажиллаж байсан гурван хүн зэрэг хүмүүс Оросын шоронгоос суллагдсан байна.
Гершкович болон бусад суллагдсан хүмүүс Эндрюс нэгдсэн баазад ирсний дараа Жо Байден болон ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар пүрэв гарагийн орой тэднийг биечлэн хүлээн авах төлөвтэй байна.
Энэхүү томоохон хэлцэлд Герман, Польш, Словени, Норвеги, Туркт зэрэг улс орон оролцсон бөгөөд хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээр туйлын нууцлалтайгаар хийгдэж, солилцох байршил, бусад мэдээлэл эцсийн мөч хүртэл олон нийтэд ил болоогүй. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны хэлснээр хоёрдугаар сард нас барсан Навальный гэрээний нэг хэсэг байх ёстой байсан аж.
Гэсэн ч Навальный шоронд гэнэт нас барсны дараа солилцоо цуцлагдсан аж. Хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхийн тулд дахин хэдэн сар зарцуулсан байна.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #АНУ, #ОРос, #хоригдол солилцоо, #Оросын тагнуул,