Парисын олимпын нээлтийн ёслолд оролцсон Францын DJ, продюсер Барбара Бутч интернэтээр өөрийг нь дарамталж, заналхийлсэн хүмүүсийн эсрэг гомдол гаргаснаа даваа гарагт мэдэгджээ.

“Ёслолын арга хэмжээнээс хойш тэрээр амь насанд нь болон тамлаж, хүчиндэнэ гэж заналхийлсэн, түүнчлэн антисемит, ижил хүйстний эсрэг, хүйсээр ялгаварлан гадуурхсан, биеийн галбирыг нь гутаан доромжилсон олон доромжлолын бай болсон” гэж түүний өмгөөлөгч мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тиймээс Буч хэд хэдэн Францын иргэн болон гадаад хүмүүсийн эсрэг гомдол гаргасан гэж хуульч Одри Мселлати мэдэгдэв.

Баасан гарагт болсон Олимпын нээлтийн ёслолын үеэр Бутч дэлхийн хамгийн алдартай уран зургийн нэг болох Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” хэмээх гайхамшигт бүтээлийг элэглэсэн үзэгдэлд “драг күин”-ий дүрийг бүтээсэн юм.

Энэ үзэгдэл Католик сүм болон хэт барууны үзэлтэй улстөрчдийн дургүйцлийг төрүүлж, улмаар Парис-2024-ийн зохион байгуулагчид ням гарагт католик болон Христийн шашны бусад бүлгүүдээс уучлалт гуйсан билээ.

Харин ёслолын уран сайхны удирдаач Томас Жолли тус маргаан дагуулсан үзэгдлийг “Сүүлчийн оройн зоог”-оос санаа аваагүй, харин Олимпус ууланд болдог Грекийн бурхдын найрыг дүрсэлснээ хэлээд, ямар нэгэн шашныг үл хүндэтгэх санаа агуулаагүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

Мөн дуучин, ая зохиогч Филипп Катерин цэнхэр өнгөөр биеэ будсан, нүцгэн шахуу гарч ирсэн нь найрын бурхан, дарсны бурхан, Сена мөрний дарь эх Секуанагийн эцэг Дионисусын дүрийг харуулахыг зорьсон аж.

Эх сурвалж: Reuters

#Олимп, #Парис 2024, #нээлтийн ёслол, #DJ, #Барбара Бутч,