Сена мөрний бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа тул өнөөдөр болох байсан Олимпын наадмын эрэгтэйчүүдийн триатлоны тэмцээнийг лхагва гараг хүртэл хойшлуулж байгааг Дэлхийн Триатлоны холбоо мэдэгджээ.

Тэмцээнийг лхагва гарагийн 8 цагт товлогдсон эмэгтэйчүүдийн тэмцээний дараа буюу 10:45 цагт зохион байгуулахаар болжээ.

Зохион байгуулагчдад өнгөрсөн баасан, бямба гарагт орсон хүчтэй аадар бороо голын усыг бохирдуулсны дараа усны чанар сайжирна гэдэгт итгэлтэй байсан ч дээрх үйл явдал тэдэнд хүнд цохилт болж, тамирчдыг тодорхойгүй байдалд оруулсан байна.

“Сүүлийн хэдэн цагийн турш усны чанарын түвшин сайжирсан ч зарим цэгт бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хэвээр байна” гэж мягмар гарагийн өглөө мэдэгдэв.

Лхагва гарагийн өглөө бактерийн хэмжээ хэт өндөр байвал эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээнийг баасан гараг хүртэл хойшлуулж магадгүй байна.

Хэрэв баасан гараг гэхэд усны чанар хангалтгүй хэвээр байвал усанд сэлэлтийн төрлийг хасаж, тамирчид наймдугаар сарын 5-нд эсвэл 6-нд үлдсэн хоёр төрлөөр өрсөлдөх гэнэ.

Парисын эрх баригчид Сена мөрнийг усанд сэлэх боломжтой болгохын тулд 1.4 тэрбум евро буюу 1.51 тэрбум ам.долларыг бохир усны дэд бүтэц байгуулахад зарцуулсан юм.

Хотын дарга Анн Идалго энэ сарын эхээр эргэлзэж буй хүмүүсийг итгүүлэхийн тулд өөрөө голд усанд сэлсэн. Мөн хотын эрх баригчид ирэх оны зургадугаар сар гэхэд Сена мөрний дагуу усанд сэлэх боломжтой гурван газрыг олон нийтэд нээхээр төлөвлөж байгаагаа зарлаад байгаа.

Гэхдээ триатлоны тэмцээний өдөр голын ус хангалттай цэвэр байх болно гэсэн амлалт нь биелээгүй, усны чанар нь өдөр бүр харилцан адилгүй байсаар байна.

Бороо орсны дараа хотын бохирын шугам хальж гол руу цутгаснаар гэдэсний савханцар зэрэг халдвар үүсгэгч нянгийн агууламж ихээхэн нэмэгддэг байна.

Эх сурвалж: Reuters

#Олимп, #Триатлон, #Парис 2024, #Сена мөрөн,